-
2017 оны 12 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
-
2017 оны 12 сарын 29
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино өнөөдөр бүх кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийнэ.
-
2017 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан зарим музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.
-
2017 оны 12 сарын 29
Олон нийтийн дунд активын чанарын үнэлгээний үр дүн, банкуудын санхүүгийн чадавхийн талаар албан бус мэдээлэл цацагдаж байгаа тул Монголбанк энэхүү мэдэгдлийг хийж байна.
-
2017 оны 12 сарын 29
Таксины жолоочийг дээрэмддэг гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
-
2017 оны 12 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцож, хуралдааны эхэнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ.
-
2017 оны 12 сарын 29
Их сургуулийн баруун талын таван давхар шар байшин хэлтэйсэн бол, яасан их юм ярих бол оо? ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, их зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн энэ байшингийн нэгэн үүдээр залуу цагтаа сэвэлзтэл, идэр насандаа намалзтал алхан гэртээ орж гарч,
-
2017 оны 12 сарын 29
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
-
2017 оны 12 сарын 29
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг
-
2017 оны 12 сарын 29
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний
-
2017 оны 12 сарын 29
Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой
-
2017 оны 12 сарын 29
Өнөөдөр ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст цас, зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 12 сарын 28
Тэртээ 1983 онд “Гарын таван хуруу” кино дэлгэцнээ “амилж” монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ. Аав ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамжийн талаар нэгийг тунгаан, хоёрыг бодогдуулахын зэрэгцээ ах дүүс амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж,
-
2017 оны 12 сарын 28
Эрүүл мэндийн яам 2018-2020 онд Глобаль сангийн дэмжлэгтэй үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх
-
2017 оны 12 сарын 28
Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.
-
2017 оны 12 сарын 28
Ирэх онд энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт, дадлагад Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах арга хэмжээний жагсаалтыг батлав. Өнөөдрийн байдлаар манай улсын 1000 гаруй цэргийн албан хаагч зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь НҮБ-ын “MONUC” ажиллагаанд хоёр офицерыг цэргийн ажиглагчаар оролцуулж эхэлснээс хойш энхийг дэмжих 15 ажиллагаанд оролцсон туршлагатай юм. Одоогийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль эрх зүйн хүрээнд нэлээдгүй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын албан тушаалыг хэвээр хадгалан, үндсэн цалинг 100 хувь олгохоос гадна энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн албан томилолтын зардлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу олон улсын жишигт нийцүүлэн олгодог журамтай.
-
2017 оны 12 сарын 28
Малчид, тогтмол орлогогүй иргэд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ хэт өндөр байгаа тул 50 хувиар бууруулж жилийн 28 мянга 800 төгрөг болгон бууруулжээ. Ингэснээр эрүүл мэндийн даатгалгүй, эмнэлэгт хандаж чадахгүй дээрх бүлгийнхэн эрүүл мэндийн байгууллагад хандах боломж нээгдэж байгаа юм.
-
2017 оны 12 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээв. Уг албан бичигт:
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03/03 дугаар зөвлөмжийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Их Хуралд ”Агаар, ус, хөрсний бохирдол гамшигийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах” зэрэг асуудлуудын хүрээнд эрх зүйн орчин бүрдүүлэхийг зөвлөжээ.
Харин Засгийн газарт дээр дурдсан асуудлуудын хүрээнд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт боловсруулах зэрэг ажлууд хийхийг зөвлөсөн байна.
Хүн амын тавь орчим хувь нь амьдарч, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдагдахаас хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадахгүй хордож, хохирч байгаа нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэн нь сайн хэрэг боловч төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаад онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ авах зүй ёсны шаардлага тулгарч байна.
Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцорын агууламж 16-27 хувь их, 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна гэсэн дүн мэдээ надад ирж байгаа бөгөөд Багануур, Багахангай гэсэн хоёр дүүргээс бусад дүүрэгт агаарын бохирдол нэмэгдэж нэн аюултай хэмжээнд хүрч байна.
Агаарын бохирдолтой тэмцэх тусам, хөрөнгө мөнгө зарцуулах тусам бохирдол улам нэмэгдээд байдгийн шалтгаан юунд байгааг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хянадаг бүхий л төрийн албан тушаалтнууд анхаарч авч үзэх ёстой. Агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэнээс хойших нэг жилийн хугацаанд зөвлөмжид заасан бодлогын чанартай ажлууд огт хэрэгжээгүй байна. Тухайлбал төрийн захиргааны байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнгүй, Улсын Их Хурлын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд агаарын бохирдлын асуудлыг тусган хэлэлцэх нь ч биелсэнгүй.
Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэж, утаагүй зуух, түлш мэтийн аар саархан асуудлаар ажил хийсэн нэр зүүж, зууралдсаар байх нь үр дүнгүй гэдгийг бид бүхэн бүрэн мэдэрлээ. Иргэд, олон нийтийн зүгээс ч шүүмжлэлтэй хандаж, “Онц байдал” зарлан агаарын бохирдлын асуудалтай шийдвэртэй тэмцэхийг шаардаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” зэрэг нөхцөлд Улсын Их Хурал “Онц байдал” зарлана гэж заасан.
Тиймээс ард иргэдээ сонсож, тэмцэх тусам хөрөнгө мөнгө зарцуулах тусам нэмэгдээд байдаг агаарын бохирдлын асуудалтай нийтээр нэгдсэн зорилготойгоор тэмцэхийн тулд “Онц байдал” зарлан, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог тодорхойлж, үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэн шийдвэртэй алхам хийхэд болохгүй зүйлгүй юм. Үүний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид заасны дагуу “Багануур, Багахангай” гэсэн хоёр дүүргээс бусад дүүргийг гамшгийн бүсээр тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэхийг хүсье.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэсэн байна.
-
2017 оны 12 сарын 28
Барилгын салбарт тасралтгүй 15 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Үндэсний бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ‘’Эко констракшн’’ компанийн хамт олон шинэ жилээ ёслол төгөлдөр тэмдэглэж, улиран одож буй 2017 оныхоо ажлыг дүгнэж, идэвх чармайлттай ажилласан барилгачид, инженер техникийн ажилтнуудаа шагнаж урамшуулав.
Монгол Улсын нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалтанд тус компаний оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж зарим ажилтнуудад төр засгийн одон медаль гардуулсан юм. Захиргаа, хүний нөөцийн дэд захирал П.Мөнхцэцэг, Барилгын хяналтын инженер Ш.Цэцэг нарыг Алтан гадас одонгоор, инженер А.Лхагвасүрэн, Б.Төгсбаатар нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаснаас гадна нэр бүхий 7 хүнд Барилга хот байгуулалтын яамны жуух бичиг, Тэргүүний барилгачин хүндэт тэмдгээр тус тус шагнав. Мөн засал чимэглэлчин Б.Соёлмаа, арматурчин Г.Анхбаяр нарт тус бүр нэг өрөө байр, мужаан Ц.Рэгзэнбат, операторчин С.Мөнхбат, кранчин Ж.Энхбаатар, арматурчин Т.Буянбаатар нарт байрны урьдчилгаа болох 40-50 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулсан байна.
Улиран одож буй 2017 онд гаргасан уйгагүй чармайлт бүхэн амжилт дагуулж, учирсан хүндрэл бэрхшээл бүхэн өнөөдрийн амжилт бүтээлийг нь хөглөж, хуучин ондоо нэг ч ажлын байрыг цомхотголгүйгээр, харин ажлын байрыг нэмж, 600 гаруй ажилтан, ажилчдынхаа хамтаар шинэ оныг угтан золгож, тэднийхээ хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр улс орныхоо өмнө хүлээсэн эрх үүргээ нэр төртэйгээр биелүүлснийг төр засаг үнэлж, Засгийн газар, МҮХАҮТанхимын хамтран зохион байгуулдаг 2017 оны Шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан амжилтаар шинэ оноо угтаж байна.
Нийт 600 гаруй үндсэн ажилтан, 150 гаруй туслан гүйцэтгэгч байгууллага, компаниудтай тогтмол хамтран ажилладаг бөгөөд жил бүр 100-150 залуусыг сургалтын төвдөө үнэ төлбөргүй сурган, мэргэшүүлж, тогтвортой ажлын байр, тогтмол орлоготой иргэдийг бий болгож улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулсаар иржээ. Мөн Франц, Япон архитектор, Герман инженер, мэргэжилтнүүдийг урьж ур чадвараа солилцон, дэлхийд чанар, нэр хүндээрээ тэргүүлэгч Герман, Испани, Америк, Солонгос зэрэг улсын орчин үеийн шилдэг технологи бүхий тоноглол, бүтээгдэхүүнүүдийг барилгын салбарт нэвтрүүлэн, бүтээн байгуултандаа ашиглаж байгаа юм.
Тус компани байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагаа эрхэмлэн, жил бүр нийслэлийн дүүргүүдийн сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, эмнэлэг, сувилал зэрэг эрүүл мэнд болон боловсролын салбарын байгууллагууд руу чиглэсэн засвар, тохижилт хийх, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах зэрэг ажлуудыг тогтмол хийсээр ирсэн төдийгүй ирэх онд хийхээр төлөвлсөн олон ажлууд байгааг компанийн удирдлагууд онцолж байв. 2017 оны зун улсын хэмжээнд нийт 14 газарт их хэмжээний ой хээрхийн түймэр асаж, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байсан хүнд үед “Эко констракшн” ХХК-ийн нийт 1000 гаруй ажилтнууд, хамт олон нэгдэж 25 сая төгрөгийг түймрийн голомтод галыг унтраахаар ажиллаж буй албан хаагчдад хандивласан билээ.
Үндэсний бүтээн байгуулагч Эко констракшн компаний хамт олны зүгээс хамтран ажилладаг харилцагч байгууллага, нийт үйлчлүүлэгчдээ угтан ирж буй шинэ оны мэндийг хүргэж, урам зоригтой хөдөлмөрлөж бүтээх үйлст улам тод саруул зам мөрийг хүсэн ерөөе.
-
2017 оны 12 сарын 28
Улирч одох гэж буй 2017 он мэдээж хэрэг, олон сонин содон үйл явдлаар дүүрэн байсан. Ялангуяа улс төрийн амьдралд. Засаг төрөө шилгээж унагаснаас эхлээд ясли цэцэрлэгийн балчрууд шиг УИХ-ын багачуул нь янз бүр болоод л. Төрийн түшээ болж хөлөө олох нь бүү хэл, турсик бандааш, түмпэн жаазны нэр хочтой болцгоохов дээ. Түүх түүхээрээ л үлддэг хойно эргэн сануулахад юун нь буруу гэж.