зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
3961 3962 3963 3964 3965 3966 3967
  • Ерөнхийлөгч тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ
    2017 оны 12 сарын 28
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцож, хуралдааны эхэнд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойд зориулан үг хэллээ.

    Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Эрхэм УИХ-ын дарга, гишүүд ээ,

    Монгол Улсын нийт иргэд ээ, даян дэлхийд амьдарч ажиллаж буй Монгол ахан дүүс ээ,

    Элгэн садан, өлмий нэгт Монгол туургатан ахан дүү нар аа,

    Олон газрын Монгол судлаач нар аа,

    Өвөл цагийн идэр ес тачигнах энэ өдөр Монголчууд бидний түүхэнд хэзээ ч үл мартах нэгэн түүх бүтээгдсэн өдөр юм. Нэгэн үе дэлхийг эзэгнэн, хүн төрөлхтөнийг хөл хөсөр, гар газар тавиулж энх амгаланг тогтоож явсан бидний өвөг дээдэс цагийн эрхээр бусдын эрхшээлд орж, бараг мартагдах шахам 200 жилийг туулах гашуун тавиланг эдэлсэн байдаг юм.

    Харин тэр гашуун түүхийг туулж, хожмын үр хойчис бидэндээ туурга тусгаар төр улсаа дахин сэргээн үлдээсэн гайхамшигтай түүхэн үйл явдал 1911 оны 12 дугаар сарын 29-нд өнөөгийн бидний зогсож буй Хан уул, хатан Туулын хөндийд болж байжээ. 1911 оны өвлийн тачигнасан тэр өдрүүдэд Чингис эзэн Богдын угсаа залгамжилсан ноёд язгууртнууд, шашин номын мэргэдийн онч мэргэн шийдэл, үл цөхрөх зүтгэл нь биелэхэд нэн хэцүү түүхэн нөхцөлд Монголчууд туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулсан байдаг. Тухайн үед Ази-Европын олон улс орнуудаас хамгийн магнайд эрх чөлөө, төр, улсын язгуур соёл, уламжлалтай бидний дээдэс цагийн тохиол, олон улсын хандлагыг нэн тэргүүнд мэдэрч, тусгаар тогтнолын үйл хэргээ хэрэгжүүлж чадсаныг түүхч эрдэмтэд нотолдог.

    Монголчуудыг дэлхийн их гүрнүүд, бусад Ази, Европын улс түмэн “мартагдсан монгол” хэмээн мөхөж буй үндэстэн гэж харж байхад харин тэд өөрсдөө их эзэн хааныхаа удам, цус, мэргэн төрийн хэзээ ч үл тасрах өвийг хадгалсаар байжээ. Тийм учир Чингис хааны угсааны язгууртнууд язгуурын ёсоо журамлан шашин буюу үзэл санаагаа, үндэс буюу тасралтгүй явж ирсэн угсаа залгамжлалаа хамгаалахын тулд тэмцлийг эхлүүлэх үзэл санааны үндэс нь болсон байдаг. Тэр бэрх хүнд цагт эцсийн тэмцлээ хийж Монгол улсаа уугуул газар нутагт нь дахин мэндлүүлснийг та бид өнөөдөр хүндэтгэн дурсаж, маргааш ёслон тэмдэглэх гэж байна.

    Эзэн хаанаараа шашин, соёлын нэгдлийн билэгдэл Богд Жибзундамба хутагтыг залж, эрхт төрөө Ар, Өвөр, Шинжиан, Тува Урианхай, Буриад, Хөхнуур, Алашаагийн зэрэг олон газрын монголчууд сэтгэл зүрхээрээ нэгэн цул нэгдэл болж, Их хүрээний зүгт залбиран мөргөж байсан, ийм түүхтэй. Ийнхүү Монгол нутгийн минь голомтод тусгаар тогтнолын гал дүрэлзэж эхэлсэн.

    Шинээр Монгол төрөө сэргээн тунхаглаж төр, ёсоо мандан бадруулахдаа эртний Их төрт Чингис хаан болон Хубилай хааны байгуулсан Их төрийн ёс журмыг чандлан баримталж эмхлэн зохион байгуулсан байдаг. Хаан нь төр, шашин хослон барих, Улсын нэрийг Монгол Улс, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээн нэрийтгэж Монгол төрийн ёс ёслол, удам гарлын эрэмбэ дарааллыг төр, ёсны үүднээс нягтлан баримталж, ягштал мөрдөж байжээ. Богд Жибзундамба хэдийгээр түвд хүмүүн боловч монголчууд түүнийг Чингис хааны үр, Абатай хааны угсааны Өндөр гэгээн Жибзундамбын хувилгаан дүр хэмээн үзэж, хаанчлах эрхийг олгосон нь Их Эзэн Богд Чингис хааныхаа алтан төрийн цулбуурыг түүнд атгуулсан түүхэн хувьтай.

    106 жилийн өмнө Монгол төрөө сэргээн тунхагласан тэр үед олон газрын монголчууд, төр, шашны зүтгэлтнүүд эрх мэдлийн эрэмбэ, улс төрийн соёл, төр улсынхаа төлөө нэгэн биеийг үл харамлаж, үр удам, ах дүүгээ ч алдахаас айгаагүйг Монгол Улсад дагаар орсон бусад хошуу нутгийнхан, нийт монгол түмэн бид үеийн үед машид хүндэтгэн явах ёстой бөгөөд бидний хувьд хэзээ ч үл мартах түүх юм аа.

    Тухайн үеийн Монгол төрийн сайд, зүтгэлтнүүдийн тангаргийн үгэнд “Улсын сүрийг бадруулан, хаан эзний өмнө шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангараг, сахилгаа нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” хэмээх энэ үгийг өнөөгийн Монгол төрийг авч, Монгол төрд зүтгэж буй хүн бүр санаандаа санаж, бодолдоо тээж, өглөө бүр маань мэгзэм мэт бодож, шүншиг мэт санаж байх хэрэгтэй юм. Хожмын та бидэнд энэ төр улсыг сэргээн байгуулж өгсөн өвгөдийнхөө үйл хэрэг төр улсаа нүдний цөцгий, зүрхний тольтоос өөр юутай зүйрлэн сануулах буй за. Та бүхэн сайн тунгаана буй за.

    Шинээр байгуулсан Монгол Улсаас гадна ижил цаг хугацаанд Манж Чин улсаас салан гарсан Дундад иргэн улстай харилцан ойлголцох, Хаант Оросын засаг төртэй эртний сайхан уламжлалаар харилцах, гэрээ бичиг байгуулах, дэлхийн томоохон улс орнуудад мөн элчин сайдаа суулгах, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн байдаг.

    Хэдий тийм ч олон улсын байдал ээдрээ төвөгтэй, их улс бага улсаа мэрэн идэхийн төлөөх үймээн самуун үл ойлголцол олон газарт болж байсан цөвүүн цаг байлаа. Гэвч шинэ мандсан Монголын төрөөс дотоодын эдийн засгаа боломжоороо өөд татах, уул уурхай байгалийн баялгаа зөв хуваарилах, хуучин татвар төлөлгүй цөлмөн байсан гадаадын уул уурхайн концессуудыг цуцлах, тэднээс авах татвараа нэмэгдүүлж хүн ардаа өөд татах, өрнө дорнын эрдэм соёлд шүтүүлэн сургах, өөрийн ард олныг дэлхий дахинтай танилцуулах арвин их ажлыг эхлүүлж тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн байдаг.

    Улсын эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавьж эрх мэдэлд шунах, авилга, хээл хахууль гаргах, хууль зөрчин дураар авирлагсадыг чангалан шийтгэж байсан баримтууд түүхийн шар хуудсанд үлджээ. Эмх замбараатай, эрэмбэ журамтай тийм улсыг сэргээн эхлүүлсэн гэдгийг бид бүхэн санаж, сэрж, хүндэтгэн дурсан баярлах ёстой. Түүх бол алдаа онооны оньс юм аа. Түүх бол өнгөрснөөс эдүгээг дайрч ирээдүйд одох галт тэрэг.

    Гэвч Монгол Улсын төрийн зүтгэлтнүүдийг дотоодод нь хагаралдуулж, өөр өөрийн эрх ашигт урвуулах, бусад улс орнуудын далд хуйвалдаан, хавсран хуурах, зайлан бултах, үл ойлгож хүндэтгэн олон шалтгаанаар санасан хэрэг сэтгэлчилэн бүтсэн үйл явдал 1915 оны Хиагтын гэрээгээр тасалдсан байдаг. Хиагтын гэрээнээс хойш монголчуудын итгэл эвдэрч, улсын эрх ашгаас хувийн амиа хичээсэн байдалтай, олон газрын монголчууд Нийслэл хүрээнээс буцсан, энэ хэдэн жилийн түүхийг бид бас мартаж болохгүй. Тийм гашуун түүх өнөөдрийн цаг үетэй ижил байгааг бас санах хэрэгтэй. Улс нь үнэгүйдэж, хүн бүр хувиа хичээж, улс оронд нэгдсэн үнэт зүйлгүй болохын аюул тэр хэдэн жилд байсан юм шүү. Бид бас санагтун.

    Харин цагийн тохиол, Орос оронд өрнөсөн шинэ цагийн нөлөө, монголын сэхээтэн, худалдаачин голдуу хүмүүс улс орноо дахин мандуулах их хувьсгалыг эхлүүлсэн нь 1921 оны Ардын хувьсгал байсныг та бид сайн мэднэ. 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалууд нь 1911 оны их үйл хэргийн тасралтгүй үргэлжлэл, үзэл санааны өв залгамжлал нь байсан билээ. Эдгээр хувьсгалуудын их үйл хэрэг, ХХ зууны Монгол төр улсынхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бидний ахмад үеийнхний чин сэтгэл, үнэт зүйлийнх нь цөм өнөөгийн Монгол Улс юм.

    Туурга тусгаар Монгол Улсаа сэргээн тунхагласны 106 жилийн энэ баярын өдөр та бид олон түмэн ардынхаа төлөө, Монгол түмнийхээ төлөө, Монголын хувь заяа, үнэ цэнийхээ төлөө юу хийж чадаж байгаа, юу хийх вэ? Тусгаар тогтнолоо яаж авч явах вэ гэдгээ жил бүрийн энэ өдөр санаж, тухайн жилдээ хийсэн үйл хэргээ дүгнэж байвал энэ жил шинэ жил тэмдэглэхээс илүү үнэтэй бас онцлогтой байх болно.

    Алдсан нь алдаагаа ухаарч, умартсан нь санаж сэрж, залхуу нь ажиллаж, зүтгэлтэй нь үр дүнгээ гаргаж байгаасай гэж хүсэж байна.

    Монгол төрийг Мөнх хөх тэнгэр ивээж байх болтугай.

    Монголын тусгаар тогтнол мөнхөд оршиг ээ.

    Баярлалаа, та бүхэнд” гэлээ.
  • “Веб авардс-2017” цахим салбарын шилдгүүд өнөөдөр тодорно
    2017 оны 12 сарын 28
    Өндөр хурдны интернет, техник, технологийн дэвшилд суурилан, хил хязгааргүй цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын Сайтын холбоо”, “Тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд нэгдэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулах гэж байна. Шилдэг сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай “Веб авардс” наадам хоёр жилд нэг удаа болдгоороо онцлогтой.

    Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “Веб авардс-2017” цахим салбарын оны тэргүүн наадмын үеэр

    1. Мэдээллийн шилдэг сайт
    2. Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
    3. Нийгмийн хариуцлагыг дэмжигч сайт
    4. Төсөл хэрэгжүүлэгч шилдэг сайт
    5. Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
    6. Шилдэг Вэб хөгжүүлэгч
    7. Онлайн худалдааны шилдэг сайт
    8. Зар сурталчилгааны шилдэг сайт
    9. Шилдэг “Start up” төсөл
    10. Төрийн байгууллагын шилдэг сайт
    11. Орон нутгийн шилдэг сайт
    12. Шилдэг Дебют сайт
    13. Шилдэг жиргээч
    14. Шилдэг Facebook цахим хуудас зэрэг номинациар шилдгүүдээ тодруулж, цом, өргөмжлөл гардуулах юм.

    Мөн үүний зэрэгцээ

    1. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалт
    2. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэр
    3. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагч
    4. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрч
    5. Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг цахим үйлчилгээ нэвтрүүлэгч нарыг тодруулж, алдаршуулах юм байна.

    “Веб авардс-2017” цахим салбарын тэргүүн наадмын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 28-ны өдөр 14 цагаас Улсын драмын эрдмийн театрт болно.
  • Хүнсний ногооны үнэ 40-110 төгрөгөөр буурчээ
    2017 оны 12 сарын 28
    Нийслэлийн Статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.
  • Халаасны хулгайчдын үйлдлийг таслан зогсоожээ
    2017 оны 12 сарын 28
    Нийслэлийн цагдаагийн газраас “Шинэ жил – Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж талбай олон нийтийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

    Энэхүү ажлын хүрээнд өглөө, орой ажлын цаг эхлэх, тарах үеэр автобусны буудал орчимд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай дуут дохио бүхий автомашины чанга яригчийг ашиглан зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан 24 этгээдийн үйлдлийг таслан зогсоон бүртгэл судалгаанд авч, иргэдийг эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж ажилласан байна.
  • Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл хязгаарлалаа
    2017 оны 12 сарын 28
    Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Энэхүү нөхцөл байдал нь нийслэлийн оршин суугч, иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаагаас үүдэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ.

    Хотын даргын авч хэрэгжүүлсэн энэхүү хязгаарлалтын үр дүнд 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэлж байсан юм.

    Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ захирамжийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай иргэд, Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаа иргэд болон албан томилолтоор нийслэлд 6 сараас дээш хугацаагаар томилогдон ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүлээс бусад орон нутгийн иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг нөхөн олгоно
    2017 оны 12 сарын 28
    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
  • Томуу, томуу төст өвчний үед гэрээр авах арга хэмжээ
    2017 оны 12 сарын 28
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед гэрээр авах арга хэмжээг постер хэлбэрээр тараасныг хүргэж байна.

    Томуу, томуу төст өвчний үед гэрээр авах арга хэмжээ
  • Маргаашнаас эхлээд дөрөв хоног амарна
    2017 оны 12 сарын 28
    Шинэ жилээр иргэд дөрөв хоног амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-ний баасан гарагт бүх нийтээр амардаг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.



    ”Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байна.
  • Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч үг хэлнэ
    2017 оны 12 сарын 28
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдана. Өнөөдрийн чуулганы Ерөнхийлөгч оролцож, үг хэлнэ. Мөн өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна.

    - Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    - “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийнэ
    2017 оны 12 сарын 28
    09:00 цагт: ГССҮТөв Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулах арга хэмжээ ГССҮТөвийн B1 давхарт болно.

    10:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна. (2 давхрын 204 тоот)

    10:00 цагт: Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, алба хаагчдад шагнал гардуулах ажиллагаа Корперайт Конвеншн Центр-т болно

    10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оролцож үг хэлнэ.

    10:00 цагт: Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно. Хангарди ордонд

    10:30 цагт: “МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН” сэдэвт уулзалт, ярилцлага Монголын Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний танхимд болно. Илтгэгч: ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн шагналт О.Батсайхан

    11:00 цагт: Баянгол дүүрэгт 100 өвлийн өвгөний парад болно. Утас: 99264035

    11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Шинэ жилийн баярын зохион байгуулалтын талаар хэвэлэлийн хуралтай.

    12:00 цагт: Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн хурал зохион байгуулна.

    12:00 цагт: Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос дөрвөн сар 40,000 багшийн цалин нэмэх асуудлаар тэмцсэн ажлын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Хаана: Live conference center-т

    13:30 цагт: Есөн хөлт тугийн танхимд Ерөнхийлөгч Х.Баттулга дипломатчдад Дипломат дээд цол гардуулна.

    14:00 цагт: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 106 жил тохиож байгаатай холбогдуулан “ Тусгаар тогтнол өв соёл “ сэдэвт оюутан залуучуудад зориулсан лекц ярилцлага СТӨ-нд зохион байгуулагдана. Голлох илтгэгчээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Гавж Д.Чойжамц хамтран илтгэгчээр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн профессор О. Батсайхан болон эрдэмтэн судлаачид, Дээдэс лам хуврагууд оролцоно.

    15:00 цагт: Блью скай зочид буудлын Топаз танхимд ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ЭСРЭГ ЛЕДВИР ЭМИЙГ үнэ төлбөргүй болгож байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэл хийнэ.
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэв
    2017 оны 12 сарын 28
    Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсооно
  • Өнөөдөр зарим нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ
    2017 оны 12 сарын 28
    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

    2017 оны 12-р сарын 27-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.
  • Зурхай: Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ
    2017 оны 12 сарын 28
    2017.12.28, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10
    ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
    Аргын тооллын: 2017.12.28, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 08.41-17.06
    Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Авахуй
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 23-25 хэм хүйтэрнэ
    2017 оны 12 сарын 28
    2017 оны 12 дугаар сарын 27-ны 20 цагаас 12 дугаар сарын 28-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 15-17 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
  • Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ
    2017 оны 12 сарын 27
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.



    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:

    · Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах

    · Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх

    · Олон нийтийн газраар аль болох явахгүй байх

    · Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх

    · Гараа тогтмол сайн угаах



    Хоолны хордлогоос сэргийлэх:

    · Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах

    · Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах



    Осол гэмтлээс сэргийлэх:

    · Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих

    · Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

    · Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх

    · Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх

    · Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах

    · Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх



    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалдлаа
    2017 оны 12 сарын 27
    2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан нар Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү төлөх мөн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.

    Ингэснээр Төрийн сангийн нэгдсэн дансыг сонгодог утгаар нь хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм. Төрийн сангийн нэгдсэн дансыг үр ашигтай ашигласнаар нэг талаас, мөнгөний бодлогын үйл ажиллагааг Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулж, үр нөлөөг нь дээшлүүлэх, нөгөө талаас Засгийн газрын мөнгөн урсгалын ил тод байдал нэмэгдэж, өрийн удирдлагыг сайжруулах боломжтой болж байгаа юм.

    Мөн гэрээний бусад нөхцөлийн хүрээнд өнөөдөр Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалдлаа.

    Цаашид төсөв, мөнгөний бодлого харилцан дэмжлэгтэйгээр илүү уялдаа холбоотой хэрэгжих, төсөв, мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
  • Х.Баттулга Япон Улсын эмч нарт талархал илэрхийлэв
    2017 оны 12 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллах үеэрээ тус төвд хүүхдийн мэс засал хийж буй Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын эмч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” нь 2001 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, үүний үр дүнд олон хүүхдийн амь насыг аварсан. Монголд зуун хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай гэсэн судалгаа бий. Утаа, агаар, орчны бохирдлоос болж энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Ашгийн төлөө бус, хүүхдийн эрүүл мэндийн төлөө төсөл тул би УИХ-ын гишүүн байх үеэсээ олон жил хамтран ажилласан. Цаашдаа ч дэмжиж ажиллана” хэмээлээ.

    Япон Улсын “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ын багийн эмч, сувилагч нар 2001 оноос эхлэн Монгол Улсын 21 аймгаар тойрч ажиллан 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулж, 560 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж амь насыг нь аварчээ.

    “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ынхан Монгол Улсын 21 аймгийг тойрч дуусгасан бөгөөд энэ 2017 онд л гэхэд Хөвсгөл, Ховд аймагт ажиллаж, одоо Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэхүү ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
  • Н.Соёлмаа: Үйтэн хуаран дээлээ нөмрөөд хэвтэж байхад хэн ч үгэнд чинь орно доо
    2017 оны 12 сарын 27
    Цаагуураа л дэгжин хээнцэр харагддаг Н.Соёлмаа хатагтай энэ удаад өглөө босоод л орныхоо өмнө байсан хувцсыг шүүрч углаад гараа юу даа гэмээр байлаа. Хэргийн учир тэрбээр бяцхан зээгээ эрхлүүлээд тольдох ч завгүй манаргаж яваа гэнэ. Эрх чөлөөт амьдралд дуртай, зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг, мөнгө байхад л эрх мэдэл өмнө чинь сөгдөөстэй байх вий гэж хэлдгээсээ буцаж эхлэв бололтой. “Зээгээ яслид явахаар яслийн багш, цэцэрлэгт өгөхөөр нь цэцэрлэгийн багш, сургуульд орохоор нь сургуулийн захирал, өсч том болоод гадагшаа дээд сургууль энэ тэрд явбал асрагч эмэг эхийн үүргийг гүйцэтгэнэ гээд л байдгаараа буугаад өгчихсөн байна лээ. Уншигч та ингэж хэлэхээр эрхэмсэг хатагтайг намбалаг болж дээ гэж бодвол эндүүрэл шүү. Хөх хилэн өмдөөр гангарч, хагас түрийтэй гахайн ширэн гутал жийсэн Соёлмаа өнөөх л тас тас инээсэн, 10 минут тутамд тамхиа баагиулсан, санаанд нь нийцэхгүй зүйл гарах аваас шууд л дургүйцлээ илэрхийлж орхидог зан нь хэвээрээ байна билээ.

    Тэр бүү хэл, ярилцлагын ширээнд суухаасаа урьтан “Загвар өмсөгч, загварын чиг хандлагын талаар ярихгүй шүү. Энэ сэдвээр ярихаас залхаж байна” гэж шулуухан хэлсэн. Энэ нь чухамдаа надад чөлөөтэй ярилцах олз болсон хэрэг.
  • Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр явуулсан ажлын тайланг хэлэлцэв
    2017 оны 12 сарын 27
    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газраас 10 аймаг, нийслэлийн 3 дүүргийн ЗДТГ, түүний асуудал хариуцсан хэлтсийн удирдлагуудтай цахим хурал хийж, ”Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.



    Швейцарийн хөгжлийн агентлаг Дэлхийн банкнаас хамтран нийт гурван сая ам.долларын санхүүжилтээр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт энэхүү төслийг 2015 оноос хэрэгжүүлж байна.

    Тухайн орон нутгийн иргэдийн оролцоог удирдах төвшинд хангах, иргэд болоод төрийн бус байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудыг иргэдийнхээ санал дээр үндэслэн удирдлагын баг нь гаргаж, шийдвэрлэх гарцыг олж байх тогтолцоог бий болгож хэвшүүлэх нь энэхүү төслийн эцсийн зорилго юм. Ингэснээр засаг захиргааны нэгж бүрт удирдлага нь иргэдээ сонсдог, иргэд нь орон нутгийнхаа хөгжилд шууд бусаар оролцдог болох явдал.

    Энэ онд Дархан-Уул, Булган аймгууд иргэдийнхээ дунд тандалт хийж төрийн бус байгууллагуудын тусламжтайгаар санал асуулга явуулсан байна. Тайлангийн хурлаар судалгааны дүнгээ танилцууллаа. Аймгийн төв, алслагдсан сум, хөдөө багийн малчид гэх мэт нийгмийн бүх давхаргын төлөөллөө хамруулахыг зорьжээ. Нийт 12 салбарыг хамруулсан 84 үзүүлэлттэй 32 асуулт бүхий судалгаанд аймаг тус бүрт 800 гаруй өрх хамрагдсан байна. Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагааны хүртээмж чанарт иргэдийн 50 гаруй хувь нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгчээ. Харин уул уурхай, зам тээвэр, хил гаалийн үйл ажиллагаатай холбоотой асуултуудад ихэвчлэн мэдэхгүй гэсэн хариулт ирүүлжээ.

    Иргэдийн нийгмийн боловсролыг нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагааг байнга сурталчлах, үнэн бодит мэдээллээр тогтмол хангаж байх нь чухал гэж судалгааны байгууллага зөвлөжээ.

    Булган аймгийн ЗДТГ-аас энэхүү иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн ирэх оны ажлын төлөвлөгөөндөө 8 асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
  • ОБЕГ: Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
    2017 оны 12 сарын 27
    Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

    Хэвлэлийн бага хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцлоо.
3961 3962 3963 3964 3965 3966 3967
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    1 цаг 53 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК