Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хангалтгүй

2018-8-24
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны гишүүн Ж.Батзандангийн санаачлан хэрэгжүүлж буй “Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хуралд иргэдийн төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид оролцсон юм.

 

Эрдэмтэн, судлаач, олон нийтийн зүгээс манай улсад системийн шинэчлэл хийх зайлшгүй чухал байгаа талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж байв. Ингэхдээ засаглалын хэлбэр хэрхэн байх талаар сайтар хянаж, нухацтай сонгон шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

 

Мөн төрийн түшээдийн тухай “хэн ч юу ч хийхгүй байх ба бие биенээ чагтласан тогтолцоотой” зэрэг шүүмжлэл их байсан юм.

 

“Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга” сэдэвт хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах тодруулгыг авлаа.

 

- Өнөөдрийн хэлэлцүүлгийг дүгнэж хэлбэл?

-Өнөөдөр хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс саналаа солилцлоо. Эдгээр саналуудыг харгалзан үзэж “Ард нийтийн санал асуулга”-ын тогтоолын төслөө боловсруулна. Мөн иргэд, олон түмнээсээ илүү их асуух болно. Засаглалын хэлбэрийг тухай хэлэлцүүлгийн үеэр нэлээд маргаан боллоо.

 

-Тэгвэл таны бодлоор засаглалын хэлбэр ямар байвал манай улсад үр өгөөжтэй гэж бодож байна вэ?

- Засаглалын хэлбэрийн тухай дараа нь ярих хэрэгтэй. Хэрвээ системийн шинэчлэл хийхээр болвол одоогийн УИХ хийх үү, Үндсэн хуулийн шинэчлэх эрх бүхий бүх ард түмний төлөөллөөс бүрдсэн Ардын их хурал хийх үү гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй. Засаглалын сонгодог парламент, ерөнхийлөгчийн гэсэн хоёр хэлбэр бий. Сонгодог парламентийн засаглал гэдэг бол хүчтэй ерөнхий сайдтай байх юм. Миний бие Монгол орон хүчтэй ерөнхий сайд бүхий парламентийн засаглал зохино гэж бодож байна.

 

- Системийн шинэчлэл хэлэлцүүлэг амжилттай явагдаж хэрэгжихээр боллоо гэж бодоход буцаад иргэдэд үр өгөөж нь яаж ирнэ гэж үзэж байна вэ?

-Системийн шинэчлэлийг явуулах олон арга зам бий. Хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ санаачилж хийх боломж бий. Түүнчлэн ард түмний санал асуулгаар системийн шинэчлэлийг хөдөлгөх боломжтой. Иргэдийн хүсэл зориг, улс төрчдийн эр зоригоос энэ асуудал хамаарна. Тухайлбал, ард нийтийн санал асуулгыг санаачлахад 25 гишүүн нэгдсэн байх шаардлагатай ба УИХ-ын 50 гишүүн дэмжиж байж санал асуулга амьдралд хэрэгжиж эхлэх юм. Тэгэхээр миний бие УИХ-ын бусад гишүүдтэй ярилцана, зөвлөлдөнө, ойлгуулж чадах байх гэдэгт итгэлтэй байна. Мэдээж цаг нь болсон гэж харж байна.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болоод байгаа. Тус төслийн талаар та хэрхэн харж байгаа вэ?

-Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн дийлэнх олонх нь өргөн баригдсан байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хүлээж авахгүй байна. хангалтгүй гэж үзэж байна. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь системийн том өөрчлөлтийг авчирч чадахгүй гэж үзэж байна. Мөн энэ УИХ-д иргэдийн итгэл алдарсан. 2000 онд тухайн үеийн УИХ Үндсэн хуульд долоон нэмэлт өөрчлөлт оруулсан. Түүхэнд дордуулсан долоо гэж бичигдэж байна. Ийм олигархажсан УИХ, Засаг Үндсэн хуульд гар хүрвэл үүнээс дор болно гэж иргэд үзэж буй учраас “Ард нийтийн санал асуулга”-ыг зөв зам гэж иргэд, судлаачдын олонх нь үзэж байна.

 

- Одоо баримталж байгаа хууль ард олныг хамарсан сайн хууль л гэж зарим нь ярих юм?

-Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэж байдаг. Уг хуулийг  хоёр жилийн өмнө эрх баригч нам яаруу сандруу, хулгайгаар шахуу баталсан юм. хулгайгаар баталсан уг хуулийнхаа дагуу 750 хүнийг цуглуулсан. Мөн нэг удаа хурал хийсэн. Тухайн хурлаас өнөөдрийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг гаргаж ирсэн гэж ярьдаг. Миний бие ч тухайн үед хөндлөнгөөс ажиглаж, бас оролцож байсан. Үндсэн хууль нь Монголын ард түмний язгуур эрх ашгийг хамгаалсан, нийгэм, эдийн засаг, улс төрийн нарийн төвөгтэй асуудлыг зохицуулах амин чухал хууль. Монголын амин сүнс ч гэж хэлж болно. Тэгэхээр амин сүнсээ илүү хүчтэй болгохын тулд өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстой.

- Үндсэн хуулийг хэрхэн шинэчлэдэг юм бэ?

-Үндсэн хуулийг шинэчлэдэг хоёр арга бий. Үүнийг тус хуульд тодорхой заасан байдаг. Энэ нь УИХ нэмэлт өөрчлөлтийг 75 хувь буюу түүнээс дээш хувийн саналаар эсвэл ард нийтийн санал асуулгаар шийдэж болно гэсэн заалттай байдаг. Тэгэхээр хоёр дахь зам буюу ард нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв гэж үзэж байна. Олон түмэн суурь, бодит шинэчлэлийг хүсч байна.

- Ардчиллаас хойш манай систем ямар байдлаар явж ирсэн гэж үзэж байна вэ?

- 1992 оны Үндсэн хуулиар өнөөгийн тогтолцоог бий болгосон. 28 жилийн дараагаас эргээд харахад бантангийн засаглалыг бий болгожээ. Эрх мэдэлтнүүд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Нийтийн өмч, баялаг хэдхэн гэр бүл, компаниудын мэдэлд шилжсэн. Харин ард түмэн нийтээрээ ядуурсан. Улс төрд хариуцлага бүрэн алдагдсан. Улс орны тусгаар тогтнол, язгуур эрх ашиг хохирсон систем бий болсон талаар судлаачидтай хамтран дүгнэсэн. Одоогийн байдлаар олон Үндсэн хуулийн төсөл боловсрогдсон байна. УИХ-д гэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах долоон төсөл байна. Төрийн бус байгууллагуудын боловсруулсан таван төсөл байна. эдгээрээс харахад Монголын ард түмэн суурь тогтолцоогоо өөрчлөхийг хүсч байна. Үүнийг нэгтгэж зангидах хүч хэрэгтэй байна. Нэг намын хэт олонхоос бүрдсэн УИХ өөрсдийн эрх ашигт тааруулж хууль гаргаж болохгүй. Тиймээс ард нийтээрээ санал солилцож, шинэчлэх хэрэгтэй. Улс төрийн намууд энэ асуудлыг ултай суурьтай ярилцах ёстой. Бүх сум, баг, дүүргийн баг төлөөллөөс оролцсон багууд хамрагдан шинэчлэх хэрэгтэй.

-Иргэдийн зүгээс Засгийн газрыг тарааж, УИХ-ыг огцрох хэрэгтэй гэж ярьж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

- Тэгж бодохгүй байна. Гэхдээ Засгийн газрын хариуцлагыг байнга ярьж байх хэрэгтэй. Засгийн газраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг байнга шаардаж байх ёстой. УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрыг үргэлж шахаж, шаардаж ажиллуулах болно.

- Хэнтийн 42 дугаар нөхөн сонгууль ирэх он хүртэл хойшлох шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Энэ талаар юу гэж дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн цэц, үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргалаа гэж харж байна. Үндэслэл нь маш буруу юм. Канадын Үндсэн хуулийн шүүх, төрийн албан тушаалтанг сонгуульд нэр дэвших эрхийг цаг хугацаагаар хязгаарласан хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон.

 

Төрийн албан тушаалтан сонгуульд оролцох бүрэн эрхтэй. Тухайн Үндсэн хууль зөрчсөн хуульд тулгуурлан Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. Уг шийдвэр нь Хэнтий аймгийн 60 орчим мянган иргэний үндсэн эрхийг зөрчихөөс гадна Монголын ард түмний улс төрийн эрхийг үндсээр нь зөрчсөн шийдвэр боллоо гэж харж байна. Үндсэн хуулийн цэц өргөдөл, гомдлын дагуу шаардлагатай бол өөрийнхөө санаачлагаар Үндсэн хууль зөрчсөн хуулийн зүйл заалтуудыг хүчингүй болгох бүрэн боломжтой.

 

 

Б.Лхам

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    58 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    1 цаг 20 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    1 цаг 34 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    1 цаг 39 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    1 цаг 49 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    2 цаг 18 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    2 цаг 45 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    2 цаг 47 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    2 цаг 54 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    3 цаг 15 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    3 цаг 29 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    3 цаг 37 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    3 цаг 48 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    4 цаг 0 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    4 цаг 18 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    4 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    4 цаг 32 мин
  • Хэт их цагийг онлайнд өнгөрүүлэх нь стресс, сэтгэл санааны хямралыг өдөөдөг байж болзошгүй
    5 цаг 9 мин
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    21 цаг 7 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    21 цаг 13 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК