
АНУ энэ сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон бусад өндөр албан тушаалтнуудын тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг гадаадын террорист байгууллагын жагсаалтад оруулна гэж Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ням гарагт мэдэгдлээ.
Тэрбээр "Мадуро болон түүний ойр дотны хүмүүс Венесуэлийн хууль ёсны засгийн газрыг төлөөлдөггүй. Cartel de los Soles нь Трен де Арагуа болон Синалоа Картел зэрэг бусад тусгайлсан ТХГ-ын хамт манай бөмбөрцгийн даяарх террорист хүчирхийлэл, түүнчлэн АНУ, Европ руу хар тамхины наймааг хариуцдаг" гэж Төрийн департамент хэвлэлийнхэнд мэдэгдэв.
Арваннэгдүгээр сарын 24-нөөс хэрэгжих уг арга хэмжээ нь АНУ Карибын тэнгис дэх цэргийн оролцоогоо эрчимжүүлсэн, тэр дундаа дэлхийн хамгийн том нисэх онгоц тээгч хөлөг ирэхтэй зэрэгцэн болж байна. АНУ-ын хүчнийхэн хар тамхины наймааны үйл ажиллагааг онилж байгаа нь Доналд Трамп, Мадуро хоёрын хооронд хурцадмал байдал үүсч, АНУ өнгөрсөн амралтын өдрүүдэд хар тамхины хөлөг онгоцонд 21 дэх удаагаа цохилт өгсөнтэй холбоотой хэмээв.
"Бид Мадуротой ярилцаж магадгүй. Тэд ярихыг хүсч байгаа" гэсэн тодорхой бус хариултыг тэр баасан гарагт хэвлэлд ярьжээ. Трамп баасан гарагт Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдсэн.
Трамп мөн ням гарагт Венесуэлийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулахын тулд засаг захиргаанд Конгрессоос зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Л.Баяр




















































