зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв

2025-12-31
0
ЖИРГЭХ

Эрхэм хүндэт харилцагчид, хувьцаа эзэмшигчид, Төрийн банкны хамт олон Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе! Шинэ он бол итгэл талархал, хүсэл мөрөөдөл, шинэ боломжийг нэгэн дор авчирдаг онцгой мөч билээ. Харилцагчдын маань итгэл найдвар, хувьцаа эзэмшигчдийн бат бөх дэмжлэг, ажилтан бүрийн чин сэтгэл, тууштай хөдөлмөр нэгэн зүгт нэгдэж улиран одож буй оныг бид хамтдаа амжилтаар дүүрэн бичиж үлдээлээ.

Түүх болон үлдэж буй 2025 он Төрийн банкны хувьд хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байлаа.

Энэ онд Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд 200 сая ам.долларын бондыг амжилттай гаргаж, “Каргилл” олон улсын байгууллагаас 45.0 сая ам.долларын эх үүсвэр татан гадаад зах зээл дэх нэр хүнд, итгэлцлээ шинэ түвшинд хүргэж, урт хугацааны тогтвортой эх үүсвэр татах бодит боломжийг бүрдүүллээ. Энэхүү амжилт нь зөвхөн санхүүгийн үзүүлэлт бус, Монгол Улсын банк санхүүгийн салбарын чадавх, Төрийн банкны итгэл даах чадварыг дэлхийд харуулсан чухал алхам байв.

Үүний зэрэгцээ Төрийн банкны нийт актив 350 тэрбум төгрөгөөр өсөж, 6.6 их наяд төгрөгт хүрлээ. Улмаар нийт зээлийн багцаа 20 хувиар, ногоон зээлийн багцаа 117 хувиартэлсэн амжилт нь орон даяар тархан үйл ажиллагаа явуулж, 500 орчим салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая гаруй харилцагчдынхаа итгэлийг өдөр тутмын бодит үр дүнгээр баталгаажуулж буй нэр төрийн хэрэг билээ.

Мөн түүнчлэн банкны 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 төгрөгийн ногдол ашиг олгосон нь хувьцаа эзэмшигчдэдээ өгсөн бодит үнэ цэнэ байв. Мөн “Бизнесийн ногоон зээл”, “Ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээл”, "Ногоон орон сууцны зээл", “Ногоон харилцах”, “Малчны цахим зээл”, “Байгууллагын кредит карт”, “Платинум кредит карт”, ‘Санхүүгийн түрээс” “Гялс даатгал” аппликэйшн зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдад илүү хүртээмжтэй, дижитал үйлчилгээг санал болголоо.

Эдгээр амжилт нь үндэсний хэмжээний банкны бат бөх байр суурь, маргаашийн итгэл найдварын эхлэл болж, харилцагчдын маань итгэлд тулгуурласан хөгжил, амжилтын гэрч нь болж байна.

2025 он бидний хувьд зөвхөн санхүүгийн өсөлтөөр зогсохгүй, нийгэм, байгаль орчинд оруулсан бодит хувь нэмрээ үнэлүүлсэн бахархам жил байлаа. Төрийн банк байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр манлайлж, “Ногоон барилгын манлайлагч байгууллага – 2025”, мөн “Тэрбум мод” сангийн “Шилдэг дэмжигч банк”-аар шалгарсан нь бидний тогтвортой хөгжлийн талаарх зорилго, амлалтыг бататгасан чухал үнэлгээ болсон юм.

Мөн байгууллагын засаглал, дотоод соёл, эрсдэлгүй, аюулгүй ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018”, “Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022”, “Эрсдэлийн менежментийн ISO 31000” стандартуудыг нэвтрүүлсэн нь ажилтан, харилцагчдын аюулгүй байдлыг баталгаажуулах, мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, эрсдэлийг тогтвортой удирдах боломжийг бүрдүүлж байна. Тус олон улсын стандартуудынхэрэгжилт нь Төрийн банкны найдвартай, хариуцлагатай байдлыг улам бататгаж, харилцагчдын итгэлд тулгуурласан үйл ажиллагааг бэхжүүлж байна.

Ирж буй 2026 онд бид харилцагчдынхаа итгэлийг улам бататган, илүү хүртээмжтэй, илүү хариуцлагатай үнэ цэнийг хамтдаа бүтээх болно. Та бүхэн маань шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв
Г.Номин: Баярын өдрүүд, аялал зугаалгын үед улаанбурханаас сэргийлцгээе!
С.Наранцогт: Улиран одож буй он бидний хувьд сургамж дүүрэн жил байлаа
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банкны хувьд 2025 он хамтын хүч, хариуцлагатай хөгжил, олон улсын тавцанд баталгаажсан итгэлийн жил байв
    1 цаг 32 мин
  • Г.Номин: Баярын өдрүүд, аялал зугаалгын үед улаанбурханаас сэргийлцгээе!
    2 цаг 15 мин
  • С.Наранцогт: Улиран одож буй он бидний хувьд сургамж дүүрэн жил байлаа
    4 цаг 20 мин
  • ХХБ АНУ-ын The Bank of New York Mellon (BNY)-оор үнэлүүлж, шагнал хүртэв
    5 цаг 55 мин
  • Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ
    6 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 12 мин
  • Нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ
    6 цаг 18 мин
  • "Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний хөтөлбөр
    6 цаг 39 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдлээ
    7 цаг 37 мин
  • А.Баяр: Маргаашаас замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцно
    8 цаг 25 мин
  • Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
    8 цаг 40 мин
  • Шинэ жилийн баяраар аюулгүй байдлаа хангах ЗӨВЛӨМЖ
    8 цаг 46 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    8 цаг 57 мин
  • Намрын чуулган өнөөдөр хаана
    9 цаг 6 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баярын түүх
    9 цаг 25 мин
  • УИХ-ын С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    9 цаг 26 мин
  • А.БАЯР: Зам тээврийн ослыг 2025 онд 15 хувиар бууруулсан. Ирэх онд зам тээврийн осолд хүүхэд өртөж буй тохиолдлыг эрс бууруулсан
    9 цаг 44 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 54 мин
  • Шинэ жилийн шилдэг 24 мэндчилгээ
    10 цаг 0 мин
  • Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна
    10 цаг 12 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баярын түүх
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
  • Шинэ жилийн шилдэг 24 мэндчилгээ
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
  • Маргааш бүх нийтээр амарна
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
  • Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
24 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК