
"Premier Tailor"-ын үүсгэн байгуулагч, Шангрилла дахь "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн Т.Зоригийг уржигдар буюу 2026.10.27-нд хар тамхи хэрэглэсэн үед нь саатуулжээ.
Түүнийг Сүхбаатар дүүргийн нутаг давсгэр дэх Шангрилла зочид буудлын оффисоос саатуулсан бөгөөд түүний бизнесийн хамтрагч, Франц Улсын иргэнийг мөн саатуулсан байна.
Т.Зоригийн хувьд 2013 оноос компаниа үүсгэн байгуулж, хувцас загвар, рестораны салбарт амжилттай бизнес эрхэлж буй залуу юм.
Түүний ээж нь "Зинт клиник"-ийн үүсгэн байгуулагч, хүүхдийн нэрт эмч Т.Навчаа билээ.




















































