
"Алтан цом"-ын төлөөх барилдаанд өрсөлдөх Монгол Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай М-Си-Эс группийн “М-Си-Эс Энержи” багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Уг багт ид сайн барилдаж байгаа хоёр Аймгийн арслан багтаж байгаа нь олны анхаарлыг татаж байна.
“М-Си-Эс Энержи” багийн бүрэлдэхүүн:
Э.Батмагнай — Улсын арслан, багийн ахлагч
Д.Хүдэрбулга — Улсын заан
Д.Алтанцоож — Улсын заан
Г.Бадрах — Улсын харцага
Ц.Мөнхбаяр — Улсын харцага
Н.Өсөхбаяр — Хурц арслан
М.Баасанжав — Аймгийн арслан
С.Жавхлан — Аймгийн арслан
"М Си Эс" группийн "М Си Эс Энержи" баг ирэх сарын 07-нд Даян аварга Б.Орхонбаяр, Улсын арслан Ц.Бямба-Отгон ахлагчтай "АПУ, Скайтел ХХК-ийн "АПУ Скайтел" багийн эсрэг хүч сорино.
Л.Баяр





















































