
Аравдугаар сарын 27-ны мягмар гарагт болох үйл явдлын товч тоймыг хүргэе.
09.00 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт “Пума империал” зочид буудалд болно.
10.00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан эхэлнэ.
10.00 цагт: Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Цаг уур, орчны шинжилгээний газарт болно.
11.30 цагт: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
















































