
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулж буй "Алтан цом" шинэ улирлын барилдаанд "Ажнай Корпорац" ХХК-ийн "Ажнай" баг голдуу Хилчин спорт хорооны бөхчүүдийг сонгожээ. Тус багийг Улсын аварга П.Бүрэнтөгс ахлан оролцох бөгөөд бүрэлдэхүүнд улс, аймгийн өндөр цолтой дараах бөхчүүд багтсан байна.
Улсын аварга П.Бүрэнтөгс (Багийн ахлагч)
Улсын заан Б.Серик
Улсын харцага Б.Түвшинтөгс
Улсын начин Б.Гончигсүрэн
Аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр
Аймгийн хурц арслан М.Буяндэлгэр
Аймгийн арслан Б.Баянсүх
Аймгийн арслан О.Доржсамбуу
Энэ удаагийн "Алтан цом" тэмцээнд оролцогч багууд өөрсдийн үндсэн 8 бөхөө шууд сонгон бүрдүүлснээрээ онцлог бөгөөд "Ажнай" баг туршлагатай шилдэг цолтнууд болон залуу хүчтэнүүдийг хослуулсан хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр аваргын цомын төлөө өрсөлдөх нь ээ.
Л.Баяр





















































