
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд болж буй дайнд энх тайвны төлөөх ажлаа эрчимжүүлж байгаа ч Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд газар нутгаа өгөх шаардлагыг биелүүлэхгүй гэдгээ лхагва гарагт тодорхой илэрхийлэв.
АНУ болон Европын удирдагчид энхийн хэлэлцээрийг хангахын тулд дипломат хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед Путин Украины Европын холбоотнуудыг шүүмжилж, шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна гэж мэдэгдэв.
"Бид газар нутгийг хүчээр авч, мөргөлдөөний үндсэн шалтгааныг дипломат аргаар арилгахыг илүүд үзнэ. Хэрэв эсрэг талын улс болон түүний гадаадын ивээн тэтгэгчид бодит хэлэлцээ хийхээс татгалзвал Орос улс түүхэн газар нутгаа цэргийн аргаар чөлөөлөн авах болно" гэж Путин Оросын Батлан хамгаалах яамны жил тутмын уулзалтын үеэр хэлэв.
Украины нутаг дэвсгэрийн асуудал болон аюулгүй байдлын баталгааг энхийн хэлэлцээрийн үеэр шийдвэрлэхэд хэцүү болж, Украин, АНУ, Европынхны Оросын талтай энхийн харицлаатай байх хүчин чармайлт талаар болж байна.
Орос улс Украины Донбасс бүс нутгийг өөртөө нэгтгэсэн боловч бүрэн эзлээгүй байна. Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев Донбассын зүүн хэсгийн түр хугацаагаар эзлэгдсэн хэсгийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв.
Л.Баяр

















































