Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд 243 морь бүртгүүлснээс хэмжилтээр 48 нь хасагдаж 195 морь гарааны зурхай руу хөдөлсөн байна.

Хязаалангийн уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийн хүү Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ. Уг үрээ нь даагандаа улсад түрүүлж, шүдлэндээ дөрвөөр хурдалж байв.
Түрүү магнай: Тод манлай уяач Д.Ононгийн уясан Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хэрээ үрээ,
Аман хүзүү: Төв аймгийн Сүмбэр сумын уяач Б.Чулуунсүхийн хурдан халтар үрээг Б.Булгадай уяж хурдлуулжээ,
Айргийн 3: Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Ганчулууны хэрээг үрээ,
Айргийн 4: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаа хурдан бор үрээ,
Айргийн 5: Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Б.Цогбаярын хонгор халзан үрээ тус тус хурдалж, төрийнхөө их баяр наадамд айрагдлаа.
























































