
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүрсэн И.Одончимэг баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Олон бодол, тайз, киноны натур орж ирж байгаагаас цас бороо, шавар шалбаагтай ямар ч үед зургийн талбай дээр техникээ зөөгөөд гүйж явдаг хөгтэй урлагт хайртай олон залуусын дүр төрх надад харагдаж байна. Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байгаагаа туулсан он жилүүд гэхээсээ илүү үлдсэн он жилүүдийн хариуцлага хэмээн харж байна. Тиймээс өнөөдрөөс илүү хөдөлмөрлөж, илүү сайхан уран бүтээл туурвиж, хариуцлагатай, Монголын хойч үе болсон залуустаа үлгэр дуурайлал болсон сайн иргэн байхын төлөө өөрөөсөө илүү ихийг шаардаж амьдрах болно. Өдийг хүртэл надад найдаж, итгэсэн, урам өгсөн, омогшуулж, анхааруулж, зэмлэж байсан үе үеийн олон уран бүтээлчид болон үзэгчдэдээ баярлалаа” хэмээв.




















































