Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно

2026-7-01
0
ЖИРГЭХ

ХЗДХЯ-аас боловсруулан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өнөөдрийн байдлаар нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн заавал биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал гаргах шаардлага хэвээр байсаар байна. Тиймээс  уг хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд заавал биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажаа. Ингэснээр үйлчлүүлэгч нотариат  дээр очихгүйгээр нотартиатын үйлчилгээ авах  боломж бүрдэнэ гэсэн үг юм.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Зайн гэрчлэлтийг нэвтрүүлснээр Иргэний хуульд заасан цахим хэлбэрээр хэлцэл байгуулах зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх, нотариатын үйлчилгээг мэргэжлийн бус этгээд үзүүлэх эрсдэлийг бууруулах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх нотариатын үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх давуу тал бүрдэх боломжтой”  гэдгийг тодотголоо.

Түүчнлэн “Нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслөөр нотариатын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нотариатын үйлчилгээний хүртээмж, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг дэмжих, нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.

Энэхүү хуулийн төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын зорилготой шууд уялдаж байгаа бөгөөд иргэнийг цаасан баримтаас чөлөөлөх, төр болон мэргэжлийн үйлчилгээний давхардсан шаардлагыг бууруулах, нэг мэдээллийг нэг л удаа шаардах, үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгыг нотариатын салбарт хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд нотариатын зарим үйлчилгээг илүү шуурхай авах, орон зай, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамааран цахим хэлбэрээр зайнаас үйлчлүүлэх, баримт бичгийн бүрдүүлэлт, лавлагаа, хуулбарын давхардлыг бууруулах боломж бүрдэнэ.

Мөн нотариатын үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, мэдээллийн аюулгүй байдал, мэргэжлийн хариуцлага, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоо сайжирна гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан тодотгож байна. Нотариатын үйлчилгээ нь зөвхөн баримт бичиг гэрчлэх уламжлалт хэлбэрээс цахим баталгаажуулалт, мэдээллийн найдвартай солилцоо, иргэнд ойр үйлчилгээний шинэ шатанд шилжих боломж ийнхүү бүрдэх юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    41 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    1 цаг 4 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    3 цаг 30 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    4 цаг 45 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    5 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    5 цаг 39 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    6 цаг 9 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    6 цаг 39 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    21 цаг 8 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 14 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    22 цаг 32 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    22 цаг 38 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    22 цаг 57 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    23 цаг 4 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК