Канад болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан агаарын тээврийн өргөтгөсөн шинэ хэлэлцээрийн үр дүнд хоёр орны хооронд түүхэндээ анх удаа шууд нислэг үйлдэх боломж албан ёсоор нээгдлээ.
Энэхүү чухал хэлэлцээр нь талуудад долоо хоногт гурав хүртэлх удаа зорчигч-ачаа хосолсон нислэг, мөн хязгааргүй тооны дан ачаа тээврийн нислэг үйлдэх боломжийг олгож байгаа юм.
Канадын албаны хүмүүсийн онцлон тэмдэглэснээр, уг алхам нь хөгжиж буй шинэ зах зээл болох Монгол улстай хийх худалдааг төрөлжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээс гадна хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн хооронд цоо шинэ эдийн засгийн гүүр болон өргөжих стратегийн өндөр ач холбогдолтой ажээ.
Эх сурвалж: Канадын Тээврийн Яам


















































Сэтгэгдэл (1)