
Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан сэжигтэн “Б”-г шилжүүлэн авчирлаа.
Тодруулбал, яллагдагч Б нь 2023 оноос хойш бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар тухайн хакердсан хаягаа ашиглан бусдаас мөнгө зээлээч гэх утга бүхий зурвас илгээж мөнгө шилжүүлэн авах, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Тухайн этгээдийг Тайландаас албадан авчирчээ.
Л.Баяр























































