
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүгэл үлээгчийн тухай хуулийг өргөн барихаар болсон. Шүгэл үлээсэн хувь хүнийг болон гэр бүлийн хүмүүсийг хамгаалалтад авах боломж бүрдсэн. Хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс сэргийлэхэд төсөв мөнгө харамлах шаардлаггүй. Өнгөрсөн 10 жилд гэмт хэргийг гаралт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргээс хохирсон иргэдийн тоо нэмэгдсэн" гэв.






















































