Сингапурт болох PGL Major тэмцээний өмнөх гол бэлтгэл тоглолтууд болох IEM Beijing 2026 болон Хонконгт болох BLAST Rivals 2026 Season 2 тэмцээнүүд эхэллээ. 1xBet Монголын албан ёсны хамтрагч The MongolZ баг 1,250,000 ам.долларын шагналын сантай IEM Beijing 2026 тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд хэдийнээ сайн амжилт үзүүлж эхлээд байна.
Азийн шилдэг баг А хэсгийн эхний тоглолтдоо Legacy багийг 2-1 харьцаагаар буулган авсан ч тэд FURIA, Falcons, NAVI болон бусад хүчирхэг багуудын эсрэг амжилтаа хадгалж чадах уу гэдэгт 1xBet-ийн цахим спортын шинжээчид дүгнэлт хийж байна.
FURIA багт Tier 1 зэрэглэлийн тэмцээнүүдийн шийдвэрлэх шатанд хүрэх ур чадвар бий. Гэсэн хэдий ч чухал тоглолтуудад Бразилын багт ямар нэг зүйл дутагдсаар ирсэн билээ. Гэвч сүүлийн саруудад тус баг эрчээ авч, өрсөлдөгчдийнхөө уналтыг амжилттай ашиглаж байна. FURIA хоёр том тэмцээнд (Thunderpick World Championship 2026 болон PGL Masters Bucharest 2026) дараалан түрүүлж, VRS чансааны нэгдүгээр байр руу дэвшсэн. Румыний нийслэлд байгуулсан ялалт нь карьертаа анх удаа MVP шагналыг хүртсэн YEKINDAR-ийн хувьд онцгой мөч байв. Бразилчууд IEM Beijing 2026 тэмцээний гол фаворитоор нэрлэгдэж байгаа бөгөөд эхний тоглолтдоо FaZe багийг 2-1 харьцаагаар хожсон байна.
Гэсэн хэдий ч IEM Beijing 2026 тэмцээний хамгийн том гэнэтийн бэлэг нь NAVI байж магадгүй юм. Ердөө хэдэн долоо хоногийн өмнө Сингапурын Мэйжорыг өнжих эрсдэлтэй байсан тэд өдгөө дэлхийн одоогийн аварга Falcons багийг 2-0 харьцаагаар хожиж байна. Natus Vincere багийн тоглогч w0nderful гайхалтай формтой байгаа бөгөөд Falcons-ийн эсрэг Ancient мап дээр 2.24 рейтинг үзүүлж, эсрэг багийн m0NESY-ийг бүрэн илүүрхсэн юм.
cobrazera болон nin9 нарын эргэн ирэлт тун оновчтой болсон нь нотлогдов. Багийн дасгалжуулагч maaRaa-ийн бүрдүүлсэн бүрэлдэхүүн 1win Private Club Season 2 тэмцээний финалд PARIVISION багийг 3-0-ээр бут цохин аваргын цом хүртсэнээс гадна PGL Masters Bucharest 2026 тэмцээнд Aurora болон Legacy багуудыг хожсон нь тэдэнд PGL Singapore Major 2026 тэмцээний 2-р шатанд шууд оролцох эрхийг олгосон юм.
The MongolZ баг Бээжин хотноо зохион байгуулагдаж буй IEM Beijing 2026 тэмцээнд Legacy болон Heroic багуудыг тус тус буулган авч плей-оффт аль хэдийнээ шалгараад байна. Дээд хүснэгтийн шигшээ тоглолтод ялалт байгуулж чадвал манай баг шууд хагас шигшээд шалгарах бүрэн боломжтой. IEM Beijing 2026 тэмцээний сэтгэл догдлуулсан тоглолтуудыг шимтэн үзэж, 1xBet The MongolZ багаа идэвхтэй дэмжээрэй!
















































