
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монголын газар тариаланд захиалгат газар тариаланг бид амжилттай тавьж чадсан. Үрд дүнг ирэх 2027 онд үзнэ гэсэн хүлээлттэй байна. Ингэснээр тарьсан ногоо, тариа будаа нь зах зээлд борлуулагдахад төр тодорхой хэмжээнд зохицуулалтуудыг хийж үнийн хөөрөгдлийг зохицуулах боломжтой гэж харж байгаа.
Шинэ цагийн малчин аяныг холбогдох яамдууд хамтран зохион байгуулна. Нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа малчдын асуудал руу онцгой анхаарал хандуулъя. Мөн малын гаралтай түүхий эдийн экспортын зах зээлийг нэмэгдүүлэх шаардлага байна. Малын гаралтай түүхий эд, мах экспортлох асуудалд төрөөс хориг тээг тавиагүй, цаашид ч тавихгүй" гэв.






















































