
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006–2026 он)” сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах Ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ертөнцийн гурав гэдэг шиг л төрийн хулгай гурван төрөл байна.
Хар үгээр бол цавчаа, шахаа, тендер.
Өнгөрсөн хугацаанд хөрөнгөжиж, төрөөс хулгай хийсэн нөхдүүдийн нэг нь бол тендер. Маш олон тендерийн асуудал яригдана. Улс төрийн нөлөөллөөс болж, боломжоо дарга нарт хулгайлуулсан иргэд санал хүсэлтээ ирүүлээрэй. Бид нууцлалын хадгална" гэв.






















































