
Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын 2026-2027 оны улирлын нээлтийн барилдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ өдөр зургаан баг гурван барилдаан хийнэ.
Тэгвэл бид танд дархан аварга Н.Батсууриар ахлуулсан "Увс нуур" дэвжээний баг улсын гарьд М.Лхагвагэрэлээр ахлуулсан "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" багтай таарсан оноолтыг онцолж байна.
“Увс нуур” багийн бүрэлдэхүүн

Н.Батсуурь — Улсын Дархан аварга
Л.Энхсаруул — Улсын заан
Ө.Мөнх-Эрдэнэ — Аймгийн арслан
Г.Цоггэрэл — Аймгийн арслан
Б.Цагаанбанди — Аймгийн арслан
Г.Цэрэнтогтох — Аймгийн арслан
Б.Батбаян — Аймгийн заан
Т.Батсүрэн — Аймгийн заан
“МИГ даатгал” ХХК-ийн “Эв Монгол” багийн бүрэлдэхүүн

М.Лхагвагэрэл – Улсын гарьд
Д.Анар – Улсын заан
Ч.Батчулуун – Улсын начин
Б.Даваа-Очир – Улсын начин
Т.Дүгэрдорж – Улсын начин
Я.Бумбаяр – Аймгийн арслан
Б.Ренчинжүгдэр – Аймгийн харцага
Д.Мөнхтулга – Аймгийн начин
Л.Баяр


















































