
Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгдсэн байна. Иймд иргэд, аялагчид дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
- Зэрлэг амьтныг хооллох, хүрэхгүй байх.
- Хөөж, үргээхгүй байх.
- Зураг авах гэж хэт ойртохгүй байх.
- Буга догшин авир гаргавал аюулгүй зай барьж холдохыг анхаарууллаа.






















































