
Өнөө жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, хувь амжилтаа ДАШТ-ий гурван медальтай болгож ахиулсан чөлөөт бөхийн ОУХМ, МУГТ Т.Тулга болон жүдо бөхийн ОУХМ, МУГТ Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг өнгөлж байна.
Тодруулбал, МУГТ Т.Тулга чөлөөт бөхийн 70 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол Л.Энхрийлэн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Т.Тулгын хувьд 2026 оны аравдугаар сарын 31-нд Казахстаны Астана хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 70 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Молдавын Василе Диаконыг цэвэр ялж, медаль хүртсэн. Тэрбээр тус тэмцээний хагас шигшээд ОХУ-ын Ибрагим Ибрагимовт ялагдсан юм.
Харин Л.Энхрийлэн аравдугаар сарын 7-нд Азербайжаны Баку хотод болсон жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) арваннэгдүгээр сарын 2-ны шинэчилсэн мэдээллээр тэрээр 5935 оноотойгоор дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
Тэдний хувьд энэ нь ДАШТ-ээс хоёр өөр жинд медаль хүртсэнг түүхэн амжилт болсон билээ.
Л.Баяр























































