ЭШЛЭЛ 1
УИХ-аас эрүүгийн хэргүүдийг буцаадаг хуулийг хүчингүй болгоод дөрвөн жил болсон. Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх өөрийн санаачилгаараа хэрэгжүүлж байна.
ЭШЛЭЛ 2
Иргэдийг цаг наргүйгээр шүүх дээр шалгаж зовоодог, эрүүдэн шүүж залхаан цээрлүүлэх шинжтэй хуулийг хэрэгжүүлээд байгаа нь шүүх гагцхүү хуульд захирагдах болон хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.
ЭШЛЭЛ 3
Шүүхээс хэрхэн өөрсдийгөө зөвтгөдөг вэ гэвэл хэргийг бүх талаас нь бүрэн бодитой нотолж тогтоох ёстой гэдгийг ярьдаг. Бодит байдал дээр шүүх бол мөрдөгч, прокуророос орж ирсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдэх ёстой.
ЭШЛЭЛ 4
Өнөөдөр шүүх "яллах сэтгэл зүй"-гээр буюу Прокурорын дээд шатны байгууллага шиг хандаад байна. Мөрдөгч, прокурорын дутуу боосон түүхий нойтон хэргүүдийг яаж шийдвэрлэх талаар чиглэл өгдөг байгууллага болчихсон байна.
ЭШЛЭЛ 5
Нэг бол нотол, нотлогдохгүй бол цагаатга. Түүнээс биш нэг хэргийг олон дахин шүүж, магадгүй гэм буруугүй ч байж болох хэрэг дээр иргэдийг цаг наргүйгээр олон жил залхаадаг, зовоодог ийм асуудал байж болохгүй гэсэн хуулийг өнөөдөр шүүх үл тоомсорлож байна.
ЭШЛЭЛ 6
Шударгаар шүүлгэх эрх гэж иргэний суурь эрхийг Үндсэн хуульд заасан байдаг. Энэ бол хуулийн дагуу хэргээ шийдвэрлүүлэх эрх. Бүх процесс хуулийн дагуу явах ёстой. Гэтэл шүүх хуулиа зөрчлөө.
ЭШЛЭЛ 7
Шүүх хуульдаа захирагдахгүй болсон байна.
ЭШЛЭЛ 8
Шүүхийн дээр хууль байгаа. Үнэхээр хууль нь байдаг юм бол хуулиа хэрэгжүүлж хууль зөрчсөн шүүгч байгаа бол хариуцлага тооцсоноор энэ асуудал жигдэрнэ.
ЭШЛЭЛ 9
Мөрдөгч, прокурорын хийх ёстой гол ажил бол хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор шалгаад үнэхээр гэмт хэрэг гэж үзсэн хэргээ шүүх рүү оруулах ёстой. Шүүхээс чиглэл авч байгаад дараа нь ажиллагаагаа хийдэг жишиг рүү орчихсон.
ЭШЛЭЛ 10
Үүний үр дагаварт хэн хохирч байна вэ гэвэл гэм буруугүй ч байж болох шалгагдаж байгаа иргэд хохироод байна. Хэрвээ дутуу шалгаад магадгүй ял завших нөхцөл байдал үүснэ гэж байгаа бол хариуцлагыг мөрдөгч, прокурор хүлээх ёстой.

















































