
Улсын баатар Э.Бат-Үүл төрөөс төрсөн наядтангууд болон гэр хорооллын дахин төлөвлөлт зогссон шалтгааны талаар байр сууриа илэрхийлж, цахим хаягтаа нийтэлжээ.
Тэрбээр: Төрөөс төрсөн наядтангуудын хулгайгаа дэлгэлцэж байгаа хараад дотор харанхуйлж, гол харлаж сууна. Тэдний хулгайлсан энэ их мөнгөөр гэр хорооллын дахин төлөвлөлтөө хийсэн бол өдийд гэр хороолол таун хаус хороолол болчихсон, Улаанбатар нэг ч яндангүй,нэг ч модон жорлонгүй Азийн цагаан дагина болох байлаа шүү дээ! Сургууль,цэцэрлэгийн дутагдал үгүй болох байлаа шүү дээ!
Намайг хорлох гэж гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон гэж би бодож байсан. Тэр үнэн. Гэхдээ мөн,тэдэнд гаргах мөнгийг нь идэх бүтцээ бий болгох гэж зогсоосон байжээ!
Гэр хорооллыхон маань даанч харанхуй, арчаагүй юм. Энэ бузар хэргийн эсрэг тэмцэлд тэднийг босгох гэж зүтгээд бараагүй! МАН-д худалдагсан новшийн троллуудад: цааш нь ярих уу, яах уу...?























































