Томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд 2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн амбулаторийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын тусламж, үйлчилгээг бүсчилсэн хэлбэрээр, уртасгасан цагаар үзүүлж байна.
Нийслэлийн 8 дүүргийн хэмжээнд нийт 21 цэгт амбулаторийн үзлэг, тусламж үйлчилгээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд дараах цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:
-
Алын өдрүүдэд: 09:00–20:00
-
Амралтын өдрүүдэд: 10:00–17:00
-
Нийтээр амрах баярын өдрүүдэд: 10:00–16:00
21 цэгийн мэдээлэл
-
Иргэн та өөрийн оршин суугаа хаягийн дагуу дараах мэдээллээс харьяалах бүсийн үзлэгийн цэгийг сонгон үйлчлүүлээрэй.
-
Дүүрэг
-
Үзлэгийн цэгийн хаяг
-
Холбогдох утас
Ажиллах цагийн хуваарь
-
Бүсчилсэн цэгүүдэд дараах тусламж, үйлчилгээг үзүүлнэ
-
Томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо хийх
-
Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх
-
Эрүүл мэндийн даатгалын хүрээнд эмчилгээнд хамруулах
-
Өвчтөний биеийн байдлыг хянах
-
Шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх
Иргэн та өөрийн оршин суугаа хаягийн дагуу харьяа "Өрхийн эрүүл мэндийн төв"-тэй утсаар холбогдон томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл авах болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар тодруулах боломжтой.

























































