
Зах зээлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбогдуулан ахуйн болон авто газын үнэ нэмэгдэж иргэдийн унтууцлыг хүргээд байгаа билээ. Тэгвэл “Дашваанжил Групп” ХХК энэ оны аравдугаар сарын 31-нд дараах тушаалыг гаргажээ.
Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, үнэ тасралтгүй өсөж байгаагаас манай улсад бензин, дизель төдийгүй хийн түлш ховордож, импортын үнэ байнга өссөөр байна.
Бид аргагүй байдалд орж өндөр үнээр хийн түлш авч байгаа тул худалдах үнийг 2026.11.01-ний өдрөөс 5400 төгрөг болж байгааг үүгээр мэдэгдэж хүлцэл өчье гэжээ.
Б.Туяамарал




















































