БАРИМТ 1
Тэрбээр 24 настай.
БАРИМТ 2
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат.
БАРИМТ 3
“Бөхбилэгт” дэвжээ, “ Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-ын бөх
БАРИМТ 4
2022 оны нэгдүгээр сард Хайрхан сумандаа Сумын заан болж, долдугаар сард нь цолоо баталсан.
БАРИМТ 5
Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд үзүүрлэжээ.
БАРИМТ 6
Тэрбээр сумын заануудын ээлжит барилдаанд нэг удаа тав, нэг удаа зургаа, хоёр удаа долоо давж байсан.
БАРИМТ 7
2024 онд Архангай аймгийнхаа баяр наадамд гурав даваад, дөрвийн даваанд Аймгийн арслан Л.Жамбалд унасан юм.
БАРИМТ 8
Өнөө жил Ардын хувьсгалын 105 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд дөрөв даваад, тавын даваанд Архангай аймгийн начин Б.Оршиход өвдөг шорооджээ.
БАРИМТ 9
Мөн өнөө жил Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадамд дөрөв давж, тавын даваанд түрүү бөх Аймгийн хурц арслан М.Эрхэмбаярт өвдөг шороодсон байна.
БАРИМТ 10
Тэрбээр аймаг, цэрэгт анхны түрүүгээ хүртэхдээ нэгийн даваанд Аймгийн хурц арслан М.Эрхэмбаярыг, хоёрын даваанд Аймгийн хурц арсланг Э.Төгөлдөрийг, гурвын даваанд Аймгийн арслан П.Эрхэмжаргалыг, дөрвийн даваанд Аймгийн хурц арслан Б.Бадралыг, тавын даваанд Аймгийн хурц арслан М.Цэрэнг, зургаагийн даваанд Аймгийн арслан Ж.Хатанзоригтыг, долоогийн даваанд Аймгийн арслан Д.Аззаяаг, наймын даваанд Аймгийн арслан Ч.Алтангэрэлийг хаяжээ.
БАРИМТ 11
Түүний энэхүү түрүү нь нэгэн онцгой түүхийг давтсанаараа онцлог юм. Тодруулбал, Улсын заан М.Өсөхбаяр сумын начин цолтой байхдаа тус барилдаанд түрүүлж байсан бөгөөд түүнээс хойш 23 жилийн дараа П.Нямжав ийнхүү түүний амжилтыг давтлаа.
БАРИМТ 12
Тэрбээр "Алдарын цом" 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүдийн тойргийн барилдаанд түрүүлж байсан.












































