
Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн алсыг харагч тэмцээн зохион байгуулагч PGL-ийн логогоор гэрэлтэн аслаа. Цахим спортын хөгжөөн дэмжигч бүрийн сайн мэдэх эдгээр улаан тэмдэг нь Монголчууд PGL Улаанбаатарт тэмцээнийг хэрхэн тэсэн ядан хүлээж байгаагийн тод илэрхийлэл болсон юм.
1,000,000 ам.долларын шагналын сантай Цахим спортын PGL тэмцээн 1хBet-тэй хамтран 2027 оны 4 дүгээр сарын 16-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
PGL Ulaanbaatar 2027 тэмцээнд дэлхийн шилдэг 14 баг оролцохоос гадна Европ болон Азийн урьдчилсан шатнаас шалгарсан хоёр баг нэмэгдэн өрсөлдөх бөгөөд 1xBet Монголын ерөнхий түнш, Азийн тэргүүлэгч баг The MongolZ эх орондоо зохион байгуулагдах анхны томоохон тэмцээнд шалгаран оролцохын төлөө бүх хүчээ дайчлах болно.
Ийм хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулах нь манай улс болон бүс нутагт асар их боломжуудыг нээж өгч байна. Бүс нутгийн хамгийн том цахим спортын тэмцээнүүдийн нэг болох нь дамжиггүй PGL Ulaanbaatar 2027-ийн талаар өдгөө дэлхий нийт анхааран ярилцаж байна.
Манай улс өөрийн CS2-ын авьяаслаг тамирчдаараа бахархах бүрэн үндэслэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар Азийн шилдэг 10 багийн тавд нь Монголын The MongolZ, Chinggis Warriors, 5star, NEXVOID болон The Huns багууд бичигдэж байгаа юм. Тийм ч учраас Монгол Улс дэлхийн өнцөг булан бүрээс ирэх мянга мянган цахим спортын хөгжөөн дэмжигчдийг нийслэл хотдоо нэгтгэн, PGL Ulaanbaatar 2027 тэмцээнээр түүх бүтээхэд бүрэн бэлэн болоод байна.


























































