
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болжээ.
Тэрбээр, "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье" хэмээв.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг чөлөөлж, түүний оронд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг томилох асуудал яригдаж эхэлсэн.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсөв батлагдсаны дараа Засгийн газрын танхимдаа сэлгээ хийхээр төлөвлөж буй аж. Тэгвэл өнөөдөр УИХ-аар 2027 оны улсын төсвийг баталсан нь танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг ойрын хугацаанд хөндөх нөхцөл бүрдүүлж байна.
Т.Золзаяа
























































