
Монголын үндэсний бөхийн холбооноос намраас хойш зохион байгуулсан албан ёсны барилдаануудад үзүүлсэн амжилтаар бөхчүүдийн улирлын чансааг шинэчилжээ. Шинэчилсэн чансааг Монгол Улсын аварга О.Хангай 4750 оноогоор итгэл төгс тэргүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон 2700 оноогоор удаалж байна.
Тодруулбал, О.Хангай удаах байрт бичигдэж буй Ц.Бямба-Отгоноос 2050 оноогоор илүү байгаа нь чансааны тэргүүллээ нэлээд хол тасалж байгааг харуулж байна. Чансааг энэ оны наймдугаар сарын 28-наас хойш Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор зохион байгуулсан барилдаануудад бөхчүүдийн үзүүлсэн амжилт, давсан даваагаар тооцжээ.
Бөхчүүдийн улирлын чансааны эхний 10 байр
Улсын аварга О.Хангай – 4750 оноо
Улсын арслан Ц.Бямба-Отгон – 2700 оноо
Улсын харцага Э.Даш – 2300 оноо
Улсын начин Б.Түмэндэмбэрэл – 2050 оноо
Улсын начин Э.Сумъяабат – 2000 оноо
Улсын начин Б.Гончигсүрэн – 2000 оноо
Аймгийн арслан Г.Мөнхбаяр – 2000 оноо
Аймгийн арслан С.Жавхлан – 2000 оноо
Улсын арслан Э.Батмагнай – 1900 оноо
Аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож – 1750 оноо
Л.Баяр
























































