Монголын кино урлаг 2026 онд үзэгчдийн анхаарлыг татсан олон шинэ бүтээлээр баяжлаа. Түүхэн сэдэвт драм, нийгмийн өнгө аястай бүтээлээс эхлээд адал явдалт, инээдмийн кинонууд дэлгэцнээ гарч, үзэгчдийн тоогоороо өрсөлдөж байна. Тэгвэл кино театруудын үзэгчдийн мэдээлэл болон олон улсын кино салбарын судалгаанд нийтлэгдсэн тоон мэдээллээр дараах бүтээлүүд хамгийн их үзэлттэй байна.
2026 оны үзэгчдийн тоогоор тэргүүлж буй кинонууд.
1. “ОВГОР” 108,000 үзэлттэй. Найруулагч Ц.Амартүвшин

2. “Задлаагүй захиа” 77,501 үзэлттэй. Найруулагч Б.Батдэлгэр

3. “Нийгмийн дайсан “ 70,000 үзэлттэй. Найруулагч Б.Гарамханд

4. “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” 51,524 үзэлттэй. Найруулагч Б.Тамир

5. “Сүүлчийн алиалагч” 11,951 үзэлттэй. Найруулагч А.Энхгэрэл

6. “Аавын охин” 10,452 үзэлттэй. Найруулагч М.Сүхбат

7. “Ирээдүйгээс ирсэн зочид” 9,362 үзэлттэй. Найруулагч Б.Төгөлдөр

“ОВГОР” киноны үзэгчдийн тоо нь 30 хоногийн үзүүлэлт. Бусад зургаан киноны үзэгчдийн тоо нь 2026 оны эхний хагас жилийн судалгаанд нийтлэгдсэн үзүүлэлт юм.
Бүх цаг үеийн үзэгчдийн тоогоор тэргүүлж буй кинонууд.
- “Зура III Цэвэрлэгээ” (2024 он) 302,616 үзэлттэй. Найруулагч Б.Тамир
- “Баян боол” (2023 он) 296,915 үзэлттэй. Найруулагч Д.Мөнхбат
- “Зура II Цурам ажиллагаа” (2022 он) 282,172 үзэлттэй. Найруулагч Б.Тамир
- “Байтаг Богд” (2018 он) 243,289 үзэлттэй. Найруулагч Б.Тамир
- “Монгол” (2023 он) 217,892 үзэлттэй. Найруулагч Б.Амарсайхан
- “Солиот эх” (2017 он) 211,285 үзэлттэй. Найруулагч И.Одончимэг
- “Зүрхний хилэн” (2017 он) 209,793 үзэлттэй. Найруулагч Б.Тамир
























































