
ЗГХЭГ-ын Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх мэдээлэл өглөө.
Тэрбээр "Чингис хаан цомын төлөөх барилдаан дуусахад би Улсын гарьд М.Лхагвагэрэл дээр очоод та хамгийн сүүлд гараад цомоо авна шүү гэж хэлсэн. Тийм процесс явж байгаагийн хажууд бөхийн холбооны эмэгтэй бөхчүүдийн гарыг арчуулж байсан. Тэрийг хараад юу болоод байгаа талаар асууж, шүүмжлэлтэй хандсан. Олон нийтийн дунд ийм шүүмжлэл яваад байхаар нь Ц.Магалжав тэргүүнээс асуусан. Бөхийн холбооны ийм арга хэмжээ авч байгаа гэсэн.
Олон удаа төрийн арга хэмжээ зохион байгуулж байсан ийм зүйл харж байгаагүй. Чингис хаан цомын төлөөх барилдааны үеэр л харлаа.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд бүгд л ард иргэдтэйгээ уулзаж, гар барьдаг. Төрийн ёслолын дэг жураманд тийм зүйл байхгүй" гэв.
Д.Батчулуун
























































