Өнөөдөр /2026.11.15/-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс, Завхан, Архангайн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.2-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Иймд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж,халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэй тул жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан сонсож холын замд гарахыг анхааруулж байна.
























































