Астана 2026 чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -57 кг жинд түрүүлсэн АНУ-ын тамирчин Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ.
Тэрбээр ДАШТ эхлэхээс дөрвөн сарын өмнө уг гэмтлийг авсан бөгөөд гэмтэлтэй чигээрээ барилдаж дэлхийн аварга болсон юм.
Гол зорилгоо биелүүлж чадсан Спенсер Лий хагалгаанд орсныхоо дараа: “Өвдөгний чагтан холбоос залгах хагалгаа амжилттай боллоо. Миний бие маш сайн байгаа.
Өмнөх дөрвөн хагалгаанууд дундаас хамгийн сайн нь болсон мэт мэдрэгдэж байна. Хурдан эдгэрч буцаад дэвжээн дээрээ гарах болно” гэж өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ.

























































