Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”

2026-11-16
0
ЖИРГЭХ

 Соёлын төв өргөөний танхимд өглөөнөөс эхлэн аймаг, нийслэл, дүүргээс ирсэн Ардчилсан намын гишүүд цуглаж байв. Хурлын танхимд намын гишүүд олноороо цугласан энэ өдөр тэдний хэлэлцэх гол асуудал нь сүүлийн саруудад үргэлжилсэн дотоод маргаан, зөрчлийг хэрхэн цэгцэлж, цаашид ямар замаар явах вэ гэдэгт төвлөрч байлаа. Энэ хүрээнд намын дотоод эв нэгдлийг хангах, үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор “Их эвсэл” байгуулах санал гарч, төлөөлөгчид дэмжсэн юм. Улмаар “Их эвсэл”-ийн Ерөнхий зохицуулагчийг сонгоход дөрвөн хүн нэр дэвшсэнээс Б.Хурц нийт саналын 85 хувийг авч, сонгогдлоо. Ингэснээр хурлын анхаарлын төвд зөвхөн нэг албан тушаалын сонгууль бус, Ардчилсан намын дотоодод үүсээд буй хуваагдлыг хэрхэн даван туулж, цаашид нэг зорилгын дор ажиллах вэ гэсэн асуудал ирсэн юм.

“Одоо үүнийг март. Нийлээд урагшаа явна”

Санал хураалтын дараа тэрбээр “Хагалан бутарсан байдалтай бид сонгуульд ордог. Одоо үүнийг март. Нийлээд урагшаа явна. Залуучуудаа нэмнэ. Орон нутгаар явна, ойлгуулна” гэсэн юм. Түүний хувьд “Их эвсэл”-ийн үйл ажиллагааг зөвхөн нийслэлд төвлөрүүлэх бус орон нутагт хүргэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, намын үзэл санаа, үнэт зүйлийг гишүүдэд ойлгуулах шаардлагатайг онцолсон юм.

Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат "Ардчилсан нам арван жил ялагдлаа. Хүссэн хүсээгүй л ялагдлаа. Арван жил ардчилсан намын удирдлагууд улс төрийн харизмгүй байлаа. Үгээ ч хэлж чадахгүй байна. Засагт хамрах гэдэг зүйлийг яриад л байж байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Харин Ардчилсан намын удирдлагууд өдрөөс өдөрт зориггүй, аймхай болж байна. 42 гишүүнтэй маш том бүлэг. Сөрөг хүчний ажлаа ч хийж чадахгүй байна. Аймхай, зориггүй, үл бүтэх хүмүүсийг Ардчилсан намын удирдлагыг огцруулах цаг нь болсон. Ардчилсан нам иргэдийн талд зогсож чадна" гэсэн юм. 

Дөрөвдүгээр сард эхэлсэн ОНЦ ИХ ХУРАЛ

Эргэн санавал, 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд Ардчилсан намын хэсэг гишүүд Онц их хурал зарлах асуудлыг гаргаж ирсэн. Тэд намын дотоод сонгуультай холбоотой асуудлыг хөндөж, сонгуулийн үйл явцад МАН-ын хүмүүсийг оролцуулсан, хууль бус сонгууль болсон гэх байр суурийг илэрхийлж байв. Мөн үүнийг намын удирдлагын хариуцлагатай холбон үзэж, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж мэдэгдсэн. Тэдний тайлбарласнаар, Онц их хурал зарласныхаа дараа асуудлыг шууд хурцатгах бус намын удирдлагуудтай ярилцаж, уулзаж, хэлэлцэн шийдвэрлэх боломжийг хүлээсэн байна. Гэвч хэдэн сарын хугацаанд хүлээсэн ч талуудын хооронд нэгдсэн шийдэлд хүрэх хэмжээний уулзалт, хэлэлцүүлэг хийгдээгүй талаар намын гишүүд хэлж байлаа. Ардчилсан намын гишүүн Д.Монголхүү "Ардчилсан нам дотор онц байдал үүсчихээд байна. МАН-аар дотоод сонгуулиа шийдүүллээ. 36 жилийн түүхэнд байгаагүй зүйл. Ийм шалтгааны үүднээс дөрөвдүгээр сард Онц их хурал хийсэн. Өнөөдөр үргэлжилж байна" хэмээн мэдэгдсэн. 

Нэг намын доторх хоёр өөр байр суурь

Харин энэ хурлыг Ардчилсан намын төв байгууллагаас албан ёсоор зарлаагүй гэдгийг мөн энд тодотгох шаардлагатай. Ардчилсан намын төв байгууллагаас арваннэгдүгээр сарын 9-нд “Онц их хурал”-ыг намын төв байгууллагууд зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй, уг хурлыг Ардчилсан намаас зарлаагүй хэмээн мэдэгдсэн. Харин хурлыг зохион байгуулагчдын зүгээс үүнийг эсэргүүцэж, намын гишүүд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд Онц их хурлыг зохион байгуулах нь гишүүдийн эрхийн асуудал гэж тайлбарласан. Ийнхүү нэг намын доторх маргаан зөвхөн дотоод сонгуулийн асуудлаар хязгаарлагдахгүй, хэн намыг төлөөлж, ямар шийдвэрийг намын нэрийн өмнөөс гаргах эрхтэй вэ гэсэн илүү өргөн асуудал болж байна. Онц их хурлын үеэр гишүүдийн ярианаас хамгийн их сонсогдож байсан үг нь “эв нэгдэл”. Гэхдээ эв нэгдэл гэдэг нь зөвхөн нэг өдөр танхимд цуглах тухай биш. Өөр өөр байр суурьтай гишүүдийг нэг ширээний ард суулгах, намын дотоод шийдвэр гаргалтад гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах, орон нутагт намын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон асуудлыг хамрах аж. Тиймээс энэ өдрийн хурлын үр дүнг зөвхөн шинэ бүтэц, шинэ албан тушаалын нэрээр хэмжихээс илүүтэй, “Их эвсэл” цаашид ямар үйл ажиллагаа явуулах, намын бусад бүтэцтэй хэрхэн харилцах, дотоод маргааныг хэрхэн шийдэхээс нь харж болох юм. Одоо “Их эвсэл” хэрхэн ажиллах, Б.Хурцын удирдлага дор ямар алхам хийх, хамгийн гол нь Ардчилсан намын дотоодод удаан үргэлжилсэн зөрчлийг улс төрийн ямар шийдэл рүү хөтлөх нь анхаарал татах дараагийн асуудал болж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    2 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    9 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    21 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    29 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    45 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    51 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    1 цаг 6 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 22 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    1 цаг 25 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    18 цаг 8 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    20 цаг 6 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    20 цаг 45 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    22 цаг 4 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    23 цаг 53 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК