Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-11-16
0
ЖИРГЭХ

Хонь

Энэ долоо хоногт шинэ зүйл сурах, мэдлэгээ тэлэх чиглэлээ тодорхойлоход тохиромжтой. Олон зүйл зэрэг өрнөх ч өөрт хэрэгтэй замаа олж харах боломжтой байна. Амжилтад хүрэх хүсэл эрмэлзэл тань улам нэмэгдэнэ. Юу ч хийсэн болохоор санагдаж, бүх зүйл санаанд багтаж магадгүй ч сэтгэл хөдлөлөө хянаж, аливаад тайван хандахыг зөвлөе. Амралтын өдрүүдээр хийх ёстой ажлуудаа дуусгахад анхаар. Ямарваа ажлыг хойш тавих хэрэггүй. Ирээдүйн том зорилгоо бодох уу, өнөөдрийн боломжийг бүрэн ашиглах уу гэсэн эргэлзээ төрж магадгүй. Та хүсэл тэмүүлэл, урам зоригоор дүүрэн байгаа ч бусдын дэмжлэгийг бүрэн авч чадахгүй байж мэднэ. Өөрт байгаа цаг зав, эрч хүчээ юунд зарцуулах вэ гэдэг дээр анхаар. Өнгөрсөн үеийн хайр дурлалын харилцаа сэргэж магадгүй. Тэр хүнтэй ирээдүйд хамт байхыг хүсч байгаа эсэхээ ойлгож авах боломж гарна. Хэт их эргэлзэж тээнэгэлзэлгүй зүрх сэтгэлдээ итгэвэл болно. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлаа нухацтай авч үзэх шаардлагатай. Орлого, зарлагаа дахин тооцоол.

Үхэр

Өнгөрсөн долоо хоногт таны ажил, карьерын талбарт чухал үйл явдал өрнөсөн бол энэ долоо хоногт тэр бүхэн улам илүү тодорхой, ойлгомжтой болно. Энэ үед амьдралдаа хайр, халуун дулаан харилцааг түлхүү оруулахыг танд зөвлөж байна. Долоо хоногийн дунд үеэс эхлэн хүмүүстэй илүү ойр дотно, нийтэч харилцах хүсэл төрнө. Өөртэйгөө ижил үзэл бодол, сонирхолтой хүмүүстэй холбоо тогтоох боломж гарна. Одоогийн хайр дурлалын харилцаа тань аз жаргалтай, тайван санагдаж байгаа бол өнгөрсөн үеийн зарим холбоо харилцааг эцэслэн дуусга. Долоо хоногийн сүүлээр өөртөө цаг гаргаж, амарч, эрч хүчээ нөхөх хэрэгтэй. Ажлын ачаалал их байхад гэр бүлийн амьдралд хүртэл таны анхаарал, оролцоо шаардагдах бололтой. Яваандаа танд энэ байдал дарамттай санагдаж магадгүй. Тиймээс амралтын өдрүүдээр элдэв төлөвлөгөө гаргалгүй зүгээр тайван байхыг хичээгээрэй. Учир зүй нь олдохгүй байсан зарим зүйл аяндаа байрандаа орж эхэлнэ. Амьдралын алхам бүрт тодорхой хэмжээний хичээл зүтгэл шаардагдана гэдгийг сана.

Ихэр

Энэ долоо хоногийн эхээр аялах хүсэл төрж, ертөнцийг илүү өргөн хүрээнд хармаар, шинэ зүйл туршмаар санагдана. Шийдэгдэхгүй саатсан байсан зарим асуудал нэг тийшээ болно. Долоо хоногийн дунд үеэс бусадтай илүү нээлттэй харилцмаар санагдана. Гэр орон болон ажил, карьерын талбарт тань чухам ямар өөрчлөлт хэрэгтэй байгааг тодорхой харж эхэлнэ. Юу ч болсон бай та өөртөө хэт ачаалал өгөх хэрэггүй. Ажил төрлөө амжуулмаар, шинэ адал явдал, аяллын төлөвлөгөө боловсруулмаар санагдаж, юм юм давхцана. Гэхдээ мөрөөдөл төсөөлөл болон бодит байдал хоёр ялгаатай гэдгийг сана. Энэ бүхнээс үүдэлтэй ачааллыг та өөрөө хэр дааж гарах вэ гэдгээ бод. Амралтын өдрүүдэд хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаагаа идэвхжүүлэхэд тохиромжтой. Мөн амьдралдаа ямар нэг шинэ дадал зуршил хэвшүүлж эхлэх гэж байгаа бол энэ долоо хоног тохиромжтой. Таны амьдралыг юу илүү аз жаргалтай, тогтвортой байлгадаг вэ гэдгийг та сайн ойлгож байгаа.

Мэлхий

Энэ долоо хоногт зарим зүйл аажмаар урагшлах төлөвтэй байна. Та үр дүнгээ аль болох хурдан харахыг хүсч байж болох ч тэвчээртэй байгаарай. Аливааг яаралгүй төлөвлө. Долоо хоногийн эхэнд ирээдүйгээ илүү зорилготой, тодорхой чиглэлтэйгээр төлөвлөхөд тохиромжтой. Өөрийгөө сонсож, сэтгэл санаагаа цэгцэл. Зарим саад бэрхшээлтэй тулгарч болох ч бусдыг ойлгож, энэрэнгүй хандах нь та бүхний цаашдын харилцааг бэхжүүлэхэд тустай. Өдөр тутмын амьдралдаа самгардаж магадгүй. Тухайн цаг мөчөөсөө таашаал авч, тайван баймаар, нэг бол санхүүгийн хэрэгцээ, ажил амьдралын шаардлагаас болж бүхнийг шууруулаад өгмөөр санагдана. Энэ бүхнийг зэрэгцүүлээд зохицуулж л таарах нь. Шинэ оныг угтаж тодорхой зорилго, ажлууддаа төвлөрөх шаардлага гарна. Сүүлийн үед хувийн амьдрал эсвэл гэр бүлийн асуудалтай холбоотой зарим таагүй зүйл тохиолдсон бол одоо харьцангуй намжих үе нь ирж байна. Гэнэтхэн ид шид мэт бүх зүйл зүгээр болчихгүйг гэхдээ санаарай.

Арслан

Долоо хоногийн эхээр шинэ санаа, шинэ боломжууд гарч ирнэ. Холбоо харилцаа тасарсан байсан зарим хүнтэй нөхөрлөлөө эргэн сэргээж, шинэ хамтын ажиллагаа эхлүүлж магадгүй. Өнгөрсөн үеийн туршлагаас өнөөдрийн асуудлаа шийдэхэд хэрэгтэй дохио, сургамж олж харна. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандахгүй бол өнгөрсөнтэйгөө л зууралдаад байх хэрэггүй. Амралтын өдрүүдэд бусадтай хамтарч ажиллаж, санаа бодлоо хуваалцаарай. Бодол мэдрэмжээ уудалж, шаардлагатай бол бичиж тэмдэглэх зэргээр өөртэйгөө бүтээлч ажилла. Өөрийгөө шинэ өнцгөөс нээж, өөрчлөх явцдаа таныг үнэхээр ойлгож, хүлээн зөвшөөрч чадах хүн хэн бэ гэдгийг ойлгож авна. Хайртай хүндээ сэтгэлийн үгээ хэлэхгүй дотроо хадгалаад яваад байсан бол одоо үүнийгээ өөрчлөөрэй. Сэтгэл хөдлөлөө нээ. Хамгийн хайртай хүмүүстээ хэр их санаа тавьдаг гэдгээ хэл. Авьяас, ур чадвараа ашиглан нэмэлт орлого олох эсвэл шинэ төсөл эхлүүлэх боломж гарч магадгүй. Мөнгөний асуудалд хамгийн чухал зүйл нь одоо байгаа боломжоо зөв үнэлэх явдал юм.

Охин

Долоо хоногийн эхээр авьяас, чадвараа илүү тодорхой мэдэрнэ. Тэр дундаа өмнө нь анзаарч байгаагүй нуугдмал авьяас, сонирхлоо нээж магадгүй. Танд баяр баясал, урам зориг өгдөг хобби, дуртай зүйлдээ цаг гаргаарай. Долоо хоногийн дунд үеэс шинэ санаа, бүтээлч эрч хүч нэмэгдэж, өөртөө итгэх итгэл тань бэхжинэ. Энэ үед найз нөхөд тань танд урам зориг өгөх чухал эх үүсвэр болно. Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах, таны мэдрэмж бусдад хэрхэн нөлөөлж байгааг ойлгох боломж гарна. Маргаан, үл ойлголцлоос зайлсхийхийн тулд хэлэх үгээ сайтар бод. Амралтын өдрийг өөртөө анхаарал тавихад зориулаарай. Халуун усанд хэвтэх, хоол хүнсээ урьдчилан бэлтгэх, угаалга хийх зэрэг ажлуудаа амжуул. Бүх зүйл таны хяналтад байна гэж үгүй. Тэгэхээр хянаж болох зүйлсдээ цаг гаргаж, төвлөр. Энэ нь нэг талаасаа амжилтын суурь болно. Бусдаас дэмжлэг авахдаа бүү цааргал. Том асуудлыг шийдэх гэж яарах хэрэггүй, жижиг жижиг алхмууд хийж байхад учиртай.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, өөрийгөө өндрөөр үнэлнэ. Өмнө нь ойлгоход хэцүү байсан зарим зүйл илүү тодорхой болж эхэлнэ. Ялангуяа хайр дурлалын харилцаан дээр энэ ойлголт илүү анзаарагдана. Долоо хоногийн дунд үед хүрээллээ тэлэх шинэ боломж гарна. Үүний хажуугаар таныг дэмждэг найз нөхөд, зөвлөгч хүмүүсээ орхигдуулж болохгүй. Бусадтай харилцаагаа бэхжүүлэхийн тулд зарим зүйл дээр буулт хийх шаардлага гарна. Бие даасан, ухаалаг, төлөвшсөн зан чанарынхаа тусламжтайгаар та асуудлыг шийдэж чадна. Та чухал зорилгодоо хүрэх гээд чармайж байж магадгүй ч бие махбод тань амрахыг, хөгжилдөхийг хүсч байна. Тэгэхээр идэвхтэй амьдралын хэв маяг болон тайван байдал хоёрын тэнцвэрийг олохыг хичээгээрэй. Амралтын өдрүүдийг өөртөө зориул. Танд урам зориг өгдөг урлагийн бүтээл, баримтат кино зэрэгт цаг гарга. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй. Бие тавгүйрхэх, үрэвсэл болон амьсгалын замтай холбоотой асуудал гарах магадлалтай.

Хилэнц

Өнгөрсөн өдрүүдэд таны амьдралд олон том өөрчлөлт гарсан бололтой. Тэгвэл одоо энэ үе дуусч, шинэ боломжууд өмнө тань гарч ирнэ. Та өрсөлдөгчдөөсөө нэг алхам түрүүлэх боломжтой байна. Аливаа асуудлыг шийдэхдээ хурц ажигч байгаарай. Бусадтай харилцахдаа эв зүйг эрхэмлэх нь ажил, сургууль дээр өрсөлдөгчдөөсөө давуу байр суурь эзлэхэд тусална. Манлайлах байр сууринд шилжихийн хэрээр илүү их хариуцлага хүлээх шаардлага гарна. Гэр орон, хувийн амьдралдаа илүү төвлөрөх хүсэл төрөхийн зэрэгцээ олон нийтэд өөрийгөө шинэ байдлаар харуулах, нэр хүндээ өсгөх шаардлага тулгарна. Тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал. Долоо хоногийн дунд үед хөгжилдөж, дуртай зүйлдээ цаг гарган сэтгэлээ сэргээ. Харин амралтын өдрүүдээр эрч хүчийг тань сэлбэх дасгал хөдөлгөөнд цаг гарга. Хайр дурлалын харилцаатай холбоотой айдас, эргэлзээтэйгээ нүүр тулах цаг ирсэн байна. Хэнийг үл тоомсорлож, хэнийг хэтэрхий үнэгүйдүүлж байгаагаа ойлгож авна.

Нум

Нумын ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ долоо хоногоос таны шинэ үе эхэлж байна. Энэ бол өөрийгөө хөгжүүлж, амжилтад хүрэх, ялалт байгуулах боломжтой үе. Долоо хоногийн эхээр уран бүтээлч эрч хүч нэмэгдэж, тэр нь энэ долоо хоногийн турш таныг дагана. Цаашдаа юу хийж бүтээхийг хүсч буйдаа анхаар. Өөрийн авьяас, чадварт эргэлзэх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр боломжийн хүрээ тань улам тэлнэ. Хүсч буй зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж, өөрөө өөртөө саад тушаа болох хэрэггүй. Амралтын өдрүүдээр ирээдүйн төлөвлөгөөгөө долоо хоног, сараар гаргаж, зорилгоо тодорхойлоход тохиромжтой. Аялал, адал явдал төлөвлөж байсан бол ажлын ачаалал нэмэгдэхээс өмнө зориглоод хөдлөхөд гэмгүй. Ядарч сульдсан үедээ гэрээсээ ажиллах гэх мэтээр өөртөө уян хатан ханд. Өөрийгөө хэт их ачаалж, бүх зүйлийг төгс амжуулах гэж зүтгэх хэрэггүй. Юу юунаас илүү төлөвлөгөөтэй байх нь чухал. Та ихэвчлэн олны дунд эерэг, хөгжилтэй уур амьсгал бүрдүүлдэг хүн юм. Гэхдээ энэ нь ч бас заримдаа таныг ядраадаг. Заримдаа завсарлага авч, өөртөө цаг гарга.

Матар

Долоо хоногийн эхээр тайван, тогтвортой уур амьсгал бүрдэж, гэр бүлдээ анхаарах, дотоод сэтгэлээ эдгээхэд цаг гаргах боломж үүснэ. Удаан хугацаанд тээж явсан гомдол, бухимдлаа тавьж явуулж чадвал энэ долоо хоногийг илүү тайван өнгөрөөх болно. Долоо хоногийн дунд үеэс урам зориг, бүтээлч сэтгэлгээ тань сэргэж, өмнө нь гацсан мэт санагдаж байсан санаанууд ажил хэрэг болж эхэлнэ. Сэтгэл хөдлөлөө барихад хэцүү мөчүүд тохионо. Яарч, сандран шийдвэр гаргахын оронд тайвшраад, эрүүлээр бодоорой. Энэ долоо хоногийн гол сэдэв санхүү байна. Ялангуяа долоо хоногийн эхээр энэ асуудал хурцаар тавигдана. Бүхнийг ганцаараа шийдэх гэж зүтгэх хэрэггүй. Шаардлагатай бол бусдаас дэмжлэг, тусламж хүсэхээс бүү эргэлз. Харин танд итгэж өгсөн боломж, дэмжлэгийг хэрхэн ашиглах нь хамгийн чухал байх болно. Та хөдөлмөрч, зорилготой хүн учраас удахгүй гаргасан хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Хөдөлмөрлөсөн хэрнээ зохих үнэлэмж, шагналаа авч чадахгүй байсан үе одоо дуусгавар болж байна.

Хумх

Долоо хоногийн эхээр амьдрал тань тайван, тогтвортой үргэлжлэнэ. Хамгийн ихээр хайрлаж, эрхэмлэдэг зүйлсээ үл тоомсорлож, мартаж болохгүй. Таныг дэмжиж явдаг хүмүүсийн үнэ цэний илүү их ойлгон, харилцаандаа итгэлцлийг бий болгоно. Үүний зэрэгцээ хувийн хил хязгаараа хамгаалж, өөрийнхөө төлөө зогсож сурах чухал сургамжийг авна. Амралтын өдрүүдэд шинэ санаа олноор төрөх тул бусадтай холбогдож, бодлоо хуваалцмаар санагдана. Өмнөх саад бэрхшээлүүд ард үлдэж, зорилгодоо дахин төвлөрөхөд илүү хялбар болно. Хайр дурлалын, найз нөхдийн гэх мэт хувийн харилцаа тань амьдралын бусад салбарт хүчтэй нөлөөлж мэднэ. Санхүүгийн орлого, зарлагаа тооцож, цэгцтэй байх хэрэгтэй. Ажил, карьерын асуудал эргэлзээтэй, ойлгомжгүй байсан бол энэ үед дуусгавар болж байна. Ажилтай холбоотой чухал яриаг хойшлуулах хэрэггүй. Хамгийн гол нь мэргэжлийн, хариуцлагатай бай. Хооллолт, нойр, усны хэрэглээ, дасгал хөдөлгөөнөө тогтмолжуулбал эрч хүч тань мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

Загас

Хэдий долоо хоног дөнгөж эхэлж байгаа ч өөртөө амрах, тайвшрах цаг гаргах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Бие, сэтгэлээ хэт ядраалгүй, эрч хүчээ нөхөх нь энэ үед хамгийн чухал. Сүүлийн үед амьдралыг харах өнцөг, итгэл үнэмшил, зорилго тэмүүлэлдээ эргэлзэж байсан бол цаашид энэ бүхэн өөрчлөгдөнө. Та үзэл бодол, шийдвэртээ илүү итгэлтэй болж, цаашдын замаа тодорхой харж эхэлнэ. Долоо хоногийн сүүлээс эрч хүч тань сэргэж, ажилдаа идэвх чармайлт гаргамаар санагдана. Орлогоо нэмэгдүүлэх шинэ боломж, шинэ санаа хайхад тохиромжтой. Ажил, сургуультай холбоотой шийдэмгий алхам хийх шаардлага гарна. Амралтын өдрийг болж өгвөл ганцаараа тайван өнгөрөөгөөрэй. Хэсэг хугацаанд бусдаас зай авч, өөрийгөө сонсож, сэтгэл санаагаа цэгцлэх нь танд ихээхэн тустай. Урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлын улмаас хойшлуулсан төлөвлөгөөнүүд дахин бодит боломж болж эхэлнэ. Энэ нь сурах, аялах гээд юутай ч холбоотой байж болно. Танд олдсон боломж, байгаа зүйлдээ талархан хүлээж ав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    26 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    42 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    45 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    17 цаг 28 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    19 цаг 26 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    20 цаг 5 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    21 цаг 24 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    23 цаг 13 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК