Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн хэлсэн “баримт” баталгаатай юу?

2018-10-10
0
ЖИРГЭХ

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагуудтай уулзаж, ярилцсан. Энэ үеэр бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа хүчирхийллийн гэмт хэрэг гарч байгааг хатуу сануулга өгсөн. Тиймээс зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй байгааг ярьж байлаа.

Хүүхдийн хүчирхийлэл бол олон нийтийг айдаст автуулж буй нийгмийн буглаа, тодотговол хөндүүрлэж буй идээ бээр мөн. Ерөнхийлөгчийн анхааруулж байгаагаар өдөрт 2-3 хүүхэд хүчирхийлэлд өртдөг гэвэл багаар бодоход жилд 730 хүүхэд хүчирхүүлж байна гэсэн үг. Уг нь манай улсын хүн амын 30 орчим хувийг залуус бүрдүүлдэг бөгөөд залуусын орон гэгддэг улсын хүүхэд хамгааллын түвшин ийм хэмжээнд байна. Ерөнхийлөгчийн ярьсан тоо баримтаас үзвэл шүү дээ.

Хүүхдийн хүчирхийллийн өнгөрсөн онуудад гарсан судалгаанаас дурдвал өнгөрсөн онд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл 187 гарсныг Нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлсэн байдаг. 2014-2016 оны шүүхээр шийдэгдсэн нийтдээ 80 хавтаст хэрэгт анализ хийлгэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ амьдарч байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, 18 хувь нь хойд эцэг, эхтэйгээ амьдарч байгаад хохирогч болсон, нийт дүнгээр 94 хувь нь эцэг, эхтэйгээ байж байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна. Харин 2018 он гарсаар эхний зургаан сарын байдлаар 68 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх судалгаа байгаа юм. Бүртгэгдсэн нь энэ боловч далд үйлдэгдэж байгаа хүүхдийн хүчирхийлэл цөөнгүй байдаг талаар их яригддаг. Үүнийг ч үгүйсгэх аргагүй. 13 настай хүүхэд буудалд хүчирхийлүүлж амь насаа алдсан зэрэг нийгэмд хүүхдийн хүчирхийлэл нь чухал асуудал байгаа.

Түүнчлэн уг асуудалд Ерөнхийлөгчийн дамжуулсан мэдээлэл бодитой байх ёстой. Улс орны тэргүүн гэдэг утгаар Ерөнхийлөгч ямар ч мэдээлэл дамжуулсан иргэд итгэл үнэмшлээр хүлээж авах нь гарцаагүй. Дээр дурдсанчлан хүүхдийн хүчирхийлэл нь өөрөө  сэтгэл түгшээсэн асуудал учраас тоо баримтыг мэдээлэхдээ хариуцлагатай, баримттай ярьж байх нь зүй хэрэг. Ерөнхийлөгчийг хүүхэд хамгааллын асуудлаар ярилцсаны дараа Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Өдөрт 2-3 бага насны хүүхэд хүчиндүүлдэг гээд хаанаас ийм худлаа мэдээлэл Ерөнхийлөгч аваад олон нийтэд мэдээлчихэв ээ” гэж твиттер хуудсандаа бичсэн юм. Улсын тэргүүн өөрөө хариуцлага алдаж хаанаас олж авсан нь мэдэгдэхгүй мэдээллийг түгээж байх жишээний.

Хамгийн гол нь ужигарсан энэ айдсыг шийдэх шийдэл, дуу хоолой хаана байна вэ. Эрэгтэй гишүүд улс орноо засахад анхаардаг юм гэхэд, эмэгтэй гишүүд хүүхдүүдийнхээ дуу хоолой нь болоод явж байх ёстой санагдана. Эх хүн гэдэг утгаар нь тэднийг улстөржихөөс илүүтэй энэ эмзэг асуудлууддаа анхаарал хандуулна гэж ард түмэн найдаж байлаа.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж хүүхдийг өөрийн эрхшээлдээ байлгах, эрх мэдлээ ашиглан давамгай байдлаа тогтоох, шийтгэх зорилгоор хүүхдийн эрүүл мэнд, амь нас, хөгжил, нэр төрд бодитой эсвэл болзошгүй хохирол учруулсан буюу учруулахуйц үйлдлийг хэлдэг байна. Үүнд үл хайхрах байдал, сэтгэл санааны дарамт, биемахбодийн хүчирхийлэл, бэлгийг хүчирхийлэл зэргийг хамруулан үздэг.

Тэгвэл хүүхдийн хүчирхийлэлд хэдий хэмжээний ял өгч байгаа талаар танилцуулъя. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс “Насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдал”-ын судалгааны дүнгээр шүүхийн шийдвэр нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалах олон улсын наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа дүгнэлт гаргажээ. Түүнчлэн Шүүхээс шийтгэх тогтоол гаргахдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаарх хэд хэдэн баримтыг дурдсан нь бий.

Судалгаанаас шүүхийн оноосон ял нь учруулсан гэмт хэргийн хор уршигтай нийцэхгүй  байгаа талаар гарсан. Мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон 2015 оны Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг харьцуулан судалжээ. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэг удаа хүчирхийлсэн тохиолдолд 12-23 хүртэлх жил оногдуулдаг байжээ. Харин одоо хэрэгжиж буй Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар удаа дараа хүчиндүүлж, биемахбод, сэтгэл санаа, амь насаараа хохирох зэрэгт дээд тал нь 18 жилийн ял оноож байгаа юм. Ялын хэмжээ нь хүртэл багассан байна.

БНТУ-ын эрүүгийн хуулийн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд нэгээс олон хүн бүлэглэн үйлдсэн, хамтдаа амьдрах шаардлагын доор хамт амьдарч байгаагаа ашиглах замаар үйлдсэн, гурван үе хүртэлх, цусан болон худ ургийн холбоотой хүний эсрэг, эсхүл         хойд эх эцэг, хойд эгч ах дүү эсхүл өргөж авсан эцэг эх үйлдсэн, асран хамгаалагч,  багш, сургагч, хүүхэд асрагч, эмч эсхүл харгалзан дэмжиж, хамгаалах үүрэгтэй этгээд үйлдсэн, төрийн алба болон төрийн үйлчилгээний албаны эрх мэдлээ урвуулан ашиглах замаар үйлдсэн зэрэгт хорих ялууд тус ялуудын тэн хагасаар нэмэгддэг байна. Хүүхдээ хүчирхийллээс хамгаалахын тулд бусад улсын хэрэглэдэг ийм арга байна. Туркийн хуулийн жишгээр ялын хэмжээг нэмэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ёс бус үйлдлийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг манай улс хэрэгжүүлж хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх нэг арга зам.

 

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зрчин (64.119.19.113)
    Энэ нөхөр юу хэлж ярьж байгаагаа ч мэдэхгүй өөрийг нь тойрсон хндэн дуракуудын үгийг дамжууоаад л сууж бдаг бх оо . Ядаж бхад өартэйгээ таарсан юмнууд авчихсан
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.21.156)
    Хүүхэд хүчирхийлсэн этгээд бол хүн биш, мал (малаас ч дор шавж) учраас төмсөгийг нь огтолж хаяад шоронд насаар нь хорих хэрэгтэй!!!
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Авилга албан тушаалын болон хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООЖ байх хэрэгтэй.
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • СЭЭГИИ (202.126.89.239)
    Юу хүсээд байгаа хүн бэ аллага төрийн нэр барьсан аллага хүчирхийлэл хүсээд байгаа хүн биш үү аль эсвэл
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.187.81)
    хүчирхийлэл рүү алхам алхмаар дөхөж байна даа дургүй хүнээ хэрэгт гүтгээд цаазалчихвал яах вэ мөнгөний сургаар юу ч хийхэд бэлэн улс олон байна
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    15 цаг 21 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    15 цаг 25 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    15 цаг 39 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    15 цаг 47 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    15 цаг 57 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    16 цаг 6 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК