зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НИТХ оноос өмнө дараагийн Засаг даргыг томилно

2018-12-11
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өчигдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Нийслэлийн дараагийн засаг дарга болон бусад холбогдох асуудлаар НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва, АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү нараас тодрууллаа.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва:

-Өчигдөр хотын дарга ажлаа хүлээлгэж өгсөн. Хотын парламент дээр бүлэг энэ асуудлаар хуралдаж байгаа зүйл байгаа юу. Хурал хэзээ товлох бол?

-Иргэдийн хурал дахь бүлэг дээр юу ч яригдаагүй байна. Улс төрийн албан тушаал учраас намын удирдах зөвлөлийн шийдвэр гарах байх. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид хүртэл хуралдаж, саналаа удирдах зөвлөлд хүргүүлнэ.Тэндээс удирдах зөвлөлийн шийдвэр гарч байж асуудал дараа нь яригдах байх. Дараачийн асуудал бол хуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдах тухай хуулинд заасан зүйл заалтын дагуу ээлжит чуулган зарлагдах ёстой. Чуулган зарлахдаа 14 хоногийн өмнө зарлана гэсэн хуулийн заалт байдаг Ойрын хугацаанд НИТХ хуралдаад, ээлжит чуулганаа зарлах байх. Уг чуулганаар л дараачийн асуудлууд яригдана. Түүний наана улс төрийн шийдвэрүүд гарах байх.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дөрвөн орлогчийн асуудлыг хөндөөд эхэлсэн байна. Бүлгийн хурлаар бүлгийн гишүүн дөрвөн орлогчтой байх эсэх асуудлаар ярьсан зүйл байгаа юм уу?

-Одоогоор тийм юм байхгүй. Хотын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Бусад бүх хүмүүс ажил, албан үүргээ гүйцэтгэнэ.

- Хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга чөлөөлөгдсөнөөс хойш хэд хоногийн дотор томилно гэж заасан байдаг юм бэ?

-Нарийн заалт байхгүй. Улс төрийн албан тушаал учраас улс төрийн намын шийдвэрүүд гарна. Түүний дараа Иргэдийн хурлаар хуулинд заасан хугацаанд хэлэлцэх асуудал байгаа. Нэр дэвших асуудал нь эхлээд намын түвшинд яригдах байх.

-Ирэх оноос өмнө хот Засаг даргатай болох уу?

-Болох байх гэж бодож байна.

-Таны хувьд дараагийн хотын удирдлага ямар байгаасай гэж бодож байна?

-Хотын ажил, амьдралыг мэддэг, бүх хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхүйц, ажлын дадлага туршлагатай, ажлын байрны тодорхойлолтод шаардсан шаардлагыг хангаж чаддаг байх. Мөн хотын хөгжлийн төлөө бодлогын шинэчлэл хийж чадах, үйл ажиллагааны шинэчлэл хийж чадах, хотын хөгжлийн төлөө стратеги, тактикийн шинэчлэл хийж чадах тийм л нэгэн ирээсэй гэж хүсч байна.

 

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү:

-Засаг дарга өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаа өглөө. Энэ нь анх удаагийн түүхэн үйл явдал гэж хэлж болмоор шүү дээ. Та улс төрчийн хувьд энэ үйл явцыг юу гэж харж байна вэ?

-2016 оноос хойш Нийслэлийн иргэдийн хурал ч тэр, УИХ ч тэр огцруулах, эс огцруулах, бүрэн эрхээс нь чөлөөлөх, чөлөөлөхгүй байх тухай асуудлыг их хэлэлцлээ. УИХ өнөөдөр хуралдаж чадахгүй байна. Хэн нэгэн сайдыг огцруулах, эс огцруулах, нийслэл Улаанбаатар хотын тухайд ч ялгаагүй л байна. Иргэдийн хурлын даргыг өөрчилнө, өөрчлөхгүй тухай нэг жил ярьсан. Дараа нь Иргэдийн хурлын дарга хэн байх тухай ярьсан. Одоо бид Улаанбаатар хотын дараагийн дарга хэн байх тухай ярих гэж байна. Энэ нь юу хэлээд байна гэхээр Монголд улс төрийн намуудын тогтолцоо их буруу байгааг л харуулж байгаа юм. Улс төрийн нам гэдэг байгууллагад удирдах зөвлөл гэдэг хэдхэн хүн сууж байгаад нийслэлийн иргэдийн ажил, амьдрал, түүнийг удирдаж явах хотын даргын асуудлыг бичиг өгөөд шийддэг энэ тогтолцоо өөрөө буруу байгаа юм. Цаашид Улаанбаатар хот хүчтэй, дэлхийн хотуудтай өрсөлдөх чадвартай байхын тулд хотын даргаа хотын нийт иргэд сонгодог болох ёстой. Ингэхгүй бол хотын даргыг огцруулна, огцруулахгүй тухай яриа гарсаар байх болно.

Хоёрдугаарт, энэ жилийн тухайд бол өөрөө өргөдлөө өгөх, мөн Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргыг үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэдэг бичиг өгөөд, өөрөө өргөдлөө өгөөд явж байгаа тохиолдол гарч байна. Энэ арванхоёрдугаар сардаа багтаан дараагийн даргын асуудал яригдах байх.

-Дараагийн дарга ямар хүн байх бол?

-Одоо бол нийслэлчүүдийн итгэлийг хүлээж, үнэмлэхүй олонх болон эрх барьж байгаа МАН-ын асуудал шүү дээ. 45 суудлын 34 суудлыг МАН бүрдүүлж байгаа. Манай Иргэдийн хурлын төлөөлөгчдийн суудлын 76 хувь нь гэсэн үг. Энэ хүмүүс одоогийн байгаа хуулийн дагуу дараагийн Засаг даргад нэр дэвшигчээ оруулж ирээд, Иргэдийн хурал санал хураадаг. Хоёр хүн дэвшвэл нууцаар, нэг хүн дэвшвэл илээр хураагаад явдаг. АН-ын бүлгийн зүгээс эрх барьж байгаа олонх болсон намд ажлаа хий л гэдэг шаардлага тавьж байгаа. Бидэнд хийх ажил их байна. Нийслэлд тулгамдаж байгаа агаар, хөрс, орчны бохирдлын асуудал, авто замын түгжрэлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдъя гэж байгаа. Хэн нэгэн даргыг солих, томилох болохоор ээлжит бусаар маш яаралтай хуралддаг. Ажил яръя, ажлаа хийе гэхээр хурлаа хийж чаддаггүй, хуралддаггүй. Ийм байдалтай байгаа. Тиймээс ажлаа хиймээр байна. Эцсийн дүндээ нийслэлчүүд хохирч байна. Ийм байр суурьтай байгаа.

-Хотын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбоотойгоор дөрвөн орлогчийн асуудал сөхөгдөж байна. Солих гэж байна, энэ тоог цомхотгох гэж байна гэж ярьж байна?

-Ер нь нийслэлийн хэмжээнд 350 орчим төлөөлөгчид байгаа. Нийслэлийн Засаг дарга орлогч нартай, дүүргүүд орлоготой. Аудитын дүгнэлтээр орлогчдын тоо бол нэмэгдчихээд байгаа. Нийслэлийн Аудитын газраас гаргаж байгаа дүгнэлт дээр дарга нарын тоо нэмэгдсэн байна. 2016 онтой харьцуулахад нийслэлийн агентлагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн байна. Нэг байсан байгууллагыг хоёр, гурав хуваасан. Зорилго нь үйл ажиллагааг нь сайжруулах биш, энэ хүнд ямар ажил өгөх вэ гэдэг зорилгоор энэ бүтцийг хийсэн байна гэх дүгнэлтийг Аудитын газар гаргачихаад байгаа юм. Юу гэхээр Монголын төр, захиргааны бүтэц бол юу хийх вэ гэдэг зорилгодоо чиглэгдээгүй, хэнд ямар ажил, албан тушаал гаргаж өгөх вэ гэдэг дээр чиглэсэн учраас энэ бүтэц данхар байгаа юм. Бүтэц уялдаагүй учир иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ өөрөө хүнд сурталтай болж харагдаад байна. Хүнд сурталтай байгаад байгаа юм. Цаашид хотын удирдлагын баг солигдох байх. Дахиад шинэ хүмүүс ирэх байх. Эхнээс нь бүгдийг эхлэх байх. Энэ ажилтайгаа танилцах гэсээр байтал магадгүй хагас жил, нэг жил болно. Ингээд 2020 он руу золгоно. Энэ өрвөн жил Монгол Улсын нийслэл хөгжих биш ухрах зогсонги байдалтай, ажил албан тушаал сольж, ажилтайгаа танилцсаар байгаад өнгөрөх ийм шинжтэй байна.

Тиймээс Монгол Улс цааш хөгжье гэвэл нам, улс төр гэхгүйгээр Үндсэн хуулиндаа бага зэргийн засвар хийгээд, хүчтэй ерөнхий сайдтай, Хотын даргыг хотын нийт иргэд нь сонгодог болоод Иргэдийн хурлын төлөөлөгчдийг заавал улс төрийн намаас дэвшдэг тогтолцоог өөрчлөн, иргэд өөрөө сонгодог энэ хэлбэр рүүгээ ороод явах нь илүү үр дүнтэй байх болов уу гэсэн хувийн бодолтой байдаг.

-Э.Бат-Үүл даргын үед дугаарын хязгаарлалт ч гэдэг юм уу онцлог зүйл их хийсэн. Су.Батболд дарга ажлаа авснаас хойш хийсэн үлдэцтэй зүйл юу байв?

-Асуудлыг сайн, муу аль аль талаас нь харах ёстой. Сайн зүйлүүд байгаа. Монгол Улсад явган хүний зорчих хэсгийг чөлөөлөх энэ асуудал дээр ажлаа өгч байгаа Су.Батболд дарга шийдэмгий хандсан. Бидний хэлдгээр туушиндсан. Нэлээд газрыг чөлөөлсөн. Энэ ажил дээр нийслэлчүүд талархалтай хандаж байгаа. Хийж чадаагүй ажлууд ч байгаа. Хамгийн том хийж чадаагүй ажил бол нийслэл хот хөгжихийн тулд 220 мянган янданг яаж зохицуулах вэ гэдэг нь том бодлогын асуудал. Өнөөдөр дарга нарын байшинг 100 тэрбум төгрөгөөр барих уу, 220 мянган яндангаа цөөлөх үү гэдэг сонголтыг хийх ёстой байсан. Харамсалтай нь хотын удирдлагууд дарга нарт байшин барьсан. Бид бол эсэргүүцэж байгаа. Улаанбаатар хот хөгжихийн тулд 220 мянган яндангаа цөөлье. Хотын захиргаанд өгч байгаа 100 тэрбум төгрөгөөрөө гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршилд өгөх юм бол 86 мянган яндан цөөрөх гээд байгаа. Ийм судалгаа байна. Яндангаа цөөлнө гэдэг бол хүмүүсийнхээ эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Агаар орчны бохирдол дагаад буурна. Ажлын байр бий болно. Монгол Улсын нийслэл бол дэлхийн сая хүн амаас дээш 415 хоттой харьцуулахад гэр хороолол хамгийн их байдгаараа онцлог. Гэр хорооллыг хөгжүүлэхгүйгээр нийслэлийг хөгжүүлэх боломжгүй. Гэр хороолол, агаар орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал дээр шинэ санал, санаачлалыг эрх барьж буй нам гаргаж чадахгүй байна. Явган хүний зам чөлөөлөх ч юм уу энэ асуудал дээр дэвшилттэй зүйлүүдийг авчирсан.

 

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (93.132.79.65)
    Ali ch namyn tuluulugchiin helsen ugend tegeh baih, ingeh baih gesen buurunhiilsun, uuruusuu zailuulsan, yagaad ch yum ajlaa medehgui baigaa hunii l heldeg ug sonsogdood baih yum. Tiim baigaa biz. Shiidemgii, tus tas zuil yerduu alga. Baih, baih, baih ... l geseer baigaad l duusah ni dee
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Худлаа дүрэм ярьсан здакууд. 3 жилийн хугацаанд хэдэн яндан байхгүй болгов?
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 44 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    15 цаг 24 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    15 цаг 29 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    15 цаг 34 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    15 цаг 38 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК