зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Хүчин төгөлдөр хуулийн хүрээнд л шийдвэр гарах ёстой

2018-12-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын зарим гишүүн бойкот зарласан нь хууль зүйн үндэстэй эсэх талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.

 

-Чуулганы хуралдаанд суухгүй, ирцээр бойкот зарлаад байгаа хууль эрхзүйн хувьд ийм эрхтэй юү.  Ард түмний төлөөлөл болно гэж УИХ-д сонгогдсон гишүүд парламентын үйл ажиллагааг тасалдуулаад байх нь ёсзүйн хувьд байж болох асуудал уу?

-Уг нь миний бодлоор бойкотлоно гэдэг цөөнхийн л хийх ёстой ажил. Хэрхэн бойкотлодог вэ гэхээр, хэлэлцэж байгаа асуудлаас завсарлага  авах, хурал хаяж гарах зэргээр л хийдэг л дээ.

-УИХ-ын даргыг огцруулах дөрвөн гишүүний цуглуулсан гарын үсгийн тоо УИХ-ын олонхи буюу 39-д хүрсэн байна.  Үүгээр УИХ-ын даргыг огцруулах хууль зүйн үндэс байгаа юу?

-Байхгүй гэдгийг УИХ-ын даргын зөвлөх хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хангалттай ярьсан байна лээ. 75 гишүүн бүгдээрээ огцор гэж гарын үсэг зураад ч , чуулганы зааланд орж  кнопдоод ч УИХ-ын даргыг огцруулах хууль зүйн үндэс байхгүй.  УИХ-ын дарга өөрөө хүсэлтээрээ л  ажлаа өгвөл юу юм гэхээс. Спикер гэдэг албан тушаал ганцхан Монголд байдаг юм биш. Аль XIII  зуунд Англид анх парламент үүсэхэд л энэ албан тушаал бий болсон, хүн төрөлхтөний  түүхтэй хамт бараг 800 жил болж байгаа л албан тушаал. Үүнийг улс төрийн өнцгөөс харахаасаа гадна Үндсэн хууль судлаачид, хуульчдын санал бодлыг сонсох нь зүйтэй. Мөн шаардлагатай бол Үндсэн хуулийн цэц үнэлгээ дүгнэлт өгөх байх.

-Парламентын засаглалтай улс орнуудад ийм зүйл болж байсан жишээ бий юү?

-Англид ч, Америкт ч парламентын спикерийг кнопдож, хүчээр огцруулсан тохиолдол миний харж, уншснаар лав байгаагүй  юм билээ.

-Та өнөөдрийн энэ үйл явцыг юу гэж дүгнэж байна вэ?

-Яахав, өнөөдрийн улстөр бол цаг хугацааны л асуудал шүү дээ. Монголын төр үүрд биз дээ. Дараа нь дахиад л сонгууль болно, өөр бүрэлдэхүүнтэй УИХ бүрдэнэ. Тэрний дараа дахиад л бас өөр гишүүдээс бүрдсэн УИХ үйл ажиллагаа явуулна. Энэ асуудал зөвхөн  одоогийн УИХ-ын даргыг огцруулах төдий асуудал биш. Жишиг тогтох гээд байна. Шахсаар байгаад УИХ-ын даргыг огцруулдаг юм гэхэд ингээд  УИХ-ын даргыг огцруулж болох жишиг тогтох байх даа.

Нөгөө талаасаа энэ чинь улс төрийн л процесс өрнөж байгаа хэрэг. Ямар ч улс төр явлаа гэхэд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд л шийдвэр гарах ёстой гэж бодож байна.

Х.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (103.26.193.134)
    Цолмон багш маш даруухан, бас маш шударга багш байсан. Одоо ч хэвээрээ биз ээ. Итгэж байна, багш аа.
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • УРИАЛГА (202.55.188.43)
    Ѳнѳѳдѳр хэн нь яг үнэн яриад - Хэн нь худал яриад байгааг ойлгохоо байлаа ерѳѳсѳѳ Монголд олон намын хэрэг алга!!!! маш сайн чадварлаг нь шигшигдээд парламентад очдог тийм л систем хэрэгтэй байна. Мѳнгѳ үнэртсэн Мѳнгѳний хойноос нүдээ унагасан Мѳнгѳтѳѳ нѳхдүүдийг тѳрийн тогойруу бүү харуулсугай!!!!!! Бид оюунлаг чадвараараа дэлхийд гайхагдсан улс гэдгээ мѳнхѳд санаж явагтун! Монгол орон минь үүрд мѳнхѳд мандан бадрах болтугай!!!!
    2018 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (64.119.17.182)
    Цолмон дарга чинь МУИС-ын Хууль зүйн дээд сургуулийн багш байсан худлаа попроод байхгүй даруухан залуу байсан Оюун Эрдэнэ, Нямбаатар мэтийн нөхдийн хажууд өндөр боловсролтой хүн байхаа
    2018 оны 12 сарын 15 | Хариулах
  • Оньсог (202.9.42.190)
    Бөх женко. булчин хүүк .бойкот оюука нар анд явж панда агнахаар шийджээ.Панда агнах нь хуулиар хориотой тул хулсан дээр суусан пандааг ойгоос чирч гаргах мэргэн санаа гаргаж оны шилдэг анчинаар тодорчээ.
    2018 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.21.94)
    Нямдорж хуулийн хулгай буюу хууль орондоо зассан нь баригдаад үнсэн хуулийн цэцийн шийдвэрээр огцорсон амьтан шүү. ЖДҮ ийн хулгайчдийг хамгаалагч 38 гарын үсэгтнүүдийг их хурлаас төрөөс зайлуулъяа
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Эрх чөлөөт эх орон минь (64.119.16.77)
    Шүүх прокурор цаглаа хуулийг АТГтай нь тэрбайтугай их хурлыг хүртэл хувьчлаад авчихсан бүлэглэлтэй хийх тэ юмцэл маш хүнд байх болно. Ганц 2 хүн үүнийг хийхгүй нь дийлэхгүй нь мэдээж. Иргэд итгэлээ алдаж болохгүй Эх орны заяа хаашаа эргэх нь одоо энэ тэмцлээс шууд хамаатай шүү..
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Наран (122.201.24.190)
    Өмнө нь нямдорж огцорч байсан тэр ямар учиртай м бэ
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.50)
    Төрийн албан хаагчдын амыг хаах хуулийг улс төрчид баталдаг. Уг нь ийм туршлага бүхий сайн хуульчийн үгийг нийгэмд хүргэж байх нь зөв юм байгаан.
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Оюунэрдэнэ,Нямбаатар,Аюурсайхан нарын энэ үйлдэл хол явахгүй.Ингээд л явж бай.энэ 3-г гишүүнээс эргүүлэн татах эрх хэмжээ шударга иргэдэд бий.Удахгүй тэр ажил зохион байгууллагдана.Чингилтэй,Сонгинохайрхан,Хэнтийд эд нарын энэ үйлдлийг дэмжиж байгаа хүмүүс хир их бол бодох хэрэгтэй.Монгол түмэн эд нар шиг жудагаа алдсан хүмүүс биш.Дүнгээ тавихдаа хатуу тавьж чаддаг хүмүүс.Энэ хэвлэлийнхэн луйварчдын мөнгөөр хол явахгүй.Нүнэл чинь удахгүй хамт гарна.Харин нөгөө муу муухай хэлүүлж байгаа гишүүд одоо муухай харагдаж намаасаа хөөгдөж шоронд орсонч эднарын хажууд ирээдүйд гэрэлтэй л байна.Хүрэлсүхтэнгүүд хуулийг давж гишгэж чадахыг харья.
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шудрага бай (150.129.143.200)
    иргэн би ШУДАРГА ГИШҮҮДИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА. БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙГ ШАНТААЖИЛЖ БАЙГААД 4 САЯ ДОЛЛАР АВДАГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРТОЙ СИСТЕМЭЭС САЛАХ ЁСТОЙ. ТӨР БАРААДАЖ ТЭРБУМТАН БОЛОГЧ М. ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖИЙН СИСТЕМЭЭС САЛАХ ЦАГ БОЛСОН. ШУДАРГА ТӨРИЙГ БАЙГУУЛАХЫГ БҮРЭН ДЭМЖИНЭ. М. ЭНХБОЛД ӨӨРӨ ОГЦРОХ ЁСТОЙ. ОГЦРОХГҮЙ БОЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ ОГЦРУУЛАХ БОЛОМЖТОЙ. БИД ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХЫГ ХҮСЭЖ БАЙНА
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • zochin (202.179.26.115)
    ich l ood n tataj ene zaluug, Nymdorj tsaguuraa chezeenii oozgui ,chundee
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.176.43)
    Жишиг тогтох юу байх вэ дээ! ИХ-ын гишүүдэд таалагдахггүй этгжэдийг бол огцруулаад дахиад дарга сонгож яагаад болпоггүй юм? Нэг хуурч сонгогдчоод илжрээд, хачин юм яриад хэвтээд байж яах юм. Солиотой тэнэг юм ярьдаг нөхөр вэ.
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • бат (64.119.19.224)
    хуулийн хулгайч нартай хууль мууль яриад дэмтй байхоо...
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Tulga (202.9.42.190)
    Ишиг эврээ у ргахаар эхийгээ мөргөнө гэгч болж байх шив. Оюун эрдэнэ дарга дагаж далдганахаас юу хийсэн юм бэ . Ганц олигтой хууль санаачилж батлуулж чадаагүй байж женко хүрэлсүг хоёрын уяаны нохой болж хуцах юм. Нохойны эзэд мөнх биш шүү дээ. Эзэнгүй нохой гудамжинд хог түүж иддэг шиг цаг нэг их удахгүй ирнэ. Нохой болж хуцаж байхаар эрдэм номд шамдаад ирээдүй хойч үед хэрэгтэй шинэчлэлийн хууль санаачлаач дээ тэгвэл жинхэнэ эх оронч болно.
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
    • Яг үнэн бууны нохой
      2018 оны 12 сарын 14
  • MAN (122.201.24.30)
    Uls toriin soel, zalgamj halaa, ireeduigee harsan uhaalag shiidver gargah uldjee. JUD bolon sangiin luivariig hamgaalj bg gishuud baritsaand orchihood l bn daa, Jinhene eh ornoo, mgl ulsaa gsn shiidver chuhal bn daa,
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Хүн (112.72.11.110)
    Боломжгүй гээд байхад ойлгохгүй толгойнууд юмаа юунд улайрдаг байна аа нэг л учиртайл байх даа
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.187.129)
    Энэ залууг огт танихгүй. Гэхдээ З.Энхболд даргыг мад тавихад нь анзаарч эхэлсэн. шударга, хуулиа мэддэг залуу байна лээ.
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Уг нь их аятайхан хүн шиг байгаа юм гэхдээ наад улс төрчид чинь ойлгох юм болуу даа
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Суга (202.179.25.223)
    Цүнх баригч, долоогч. Өөрийн мэдлийн нэг ч үг амнаас нь гарахгүй хүүхэлдэй
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
    • хүн чанаргүй улааныг харж урваж шарыг харж шарвагч хэн эрх мэдэлтэй тэрийг долоогч
      2018 оны 12 сарын 14
    • Баттулга
      Оюун Эрдэнэ гишүүнээ хуралдаа суу дэмий коммент бичиж суухаар
      2018 оны 12 сарын 14
  • Зочин (66.181.187.129)
    Ард түмнийг төлөөлнө гэж суучихаад улс төрийн хувийн шалтгаанаар хуралд суухгүй байгаа хүмүүсийг эгүүлэн татдаг болчих хэрэгтэй. Тэгж байж л наад хэд чинь байрандаа очно доо
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.187.129)
    Нямдоржийн бууны нохой биз дээ, энэ Цолмон
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
    • Zochin
      Uuriinxuu zamnalaar shat daraatai turshlajin ajillaj bga, medlegtei, noen nyryytai,zub zalyy
      2018 оны 12 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 20 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    15 цаг 0 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    15 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    15 цаг 10 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    15 цаг 14 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    2025-11-19
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК