Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Оюунчимэг: Аюултай хог хаягдлыг онцгойгийн агуулахад хадгалж байна

2019-1-23
0
ЖИРГЭХ

Ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 5 дугаар тогтоол, Засгийн газрын 189 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд хялгасан гялгар уутны хэрэглээг хориглох юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа. 

 

-Өргөдлийн байнгын хорооноос гаргасан тогтоолын хүрээнд удахгүй гялгар уут, хуванцар савны хэрэглээг хориглох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Өргөдлийн байнгын хороо 2018 оны зургадугаар сард томоохон хэлэлцүүлэг хийсэн. Учир нь 1000 орчим иргэн, төрийн бус байгууллагаас бидэнд өргөдөл ирсэн учир Засгийн газар 189 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоол нь 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх гуравдугаар сараас 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг худалдаа, үйлчилгээ, сав баглаа, боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглоно гэсэн үг. Харин уг тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгосон. Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо хог хаягдлын тухай хууль, Хүнсний тухай хуулийн  дагуу гарсан 05 дугаар тогтоол, Засгийн газрын 189 дүгээр тогтоол хэрэгжихэд бэлэн эсэхийг шалгаж, үйлдвэрүүдээр орсон. Ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдаад явж байна.

-Үйлдвэрүүдээр ороход тулгамдаж байгаа бэрхшээл ажиглагдав уу?

-Хамгийн эхэнд Монголын хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр очсон. Тэнд цаасан уут үйлдвэрлэдэг юм билээ. Жижиг цаасан уутыг үйлдвэрлэхэд хүчин чадлынхаа 15 хувийг л ашиглаж байна. Хэрэв Засгийн газрын бодлогын хүрээнд дэмжвэл харааны хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэнийг ажлын байраар хангах боломжтой юм билээ. Одоогоор 30 орчим хүн ажилладаг гэсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эсвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас гурван хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүсч байгаагаа бидэнд хэлсэн. Монголын хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2015 онд авсан 150 сая төгрөгийн зээлээ 2017 онд эргүүлэн төлж дуусгасан гэсэн. Тиймээс цаашид дэмжиж өгөхийг хүссэн юм. Дараа нь “Эко пак Монгол” ХХК, “ОБ пластик” ХХК гэх хоёр үйлдвэрт очсон. “ОБ пластик” компани нь улсын хэмжээнд гялгар уутаар хангадаг үйлдвэр. Тэднээс дээрх тогтоолтой холбоотойгоор зарим асуудлыг тавьж байсан. Мөн Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор журам гаргах ёстой. Үүгээр зарим зүйлийг тодорхой болгож өгөх хэрэгтэй гэдгийг үндэсний үйлдвэрлэгч нар хэлж байна. Ерөнхийдөө Өргөдлийн байнгын хорооноос гаргасан тогтоолын дагуу Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эко төлбөрийн тухай хууль гаргах ёстой. Уг хуулийг сайд Н.Цэрэнбат хаврын чуулганаар оруулж ирэхээр төлөвлөсөн байгаа. Ингэснээр хогны уут, талхны уут ямар байх вэ гэдэг стандартай болно. Дээрх компанийн хувьд 0.035 мм-ээс зузаан гялгар уут үйлдвэрлээд эхэлсэн байна лээ. Уг гялгар уутыг үйлдвэрэхэд зардал нь хоёр дахин нэмэгдсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, хүнсний дэлгүүрт ороход гялгар уут 100 төгрөгийн ханштай байсан бол 200 төгрөг болно гэсэн үг. Тиймээс иргэд хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийх бүртээ 200 төгрөгөөр гялгар уут авах уу, эсвэл даавуун уутаа байнга хэрэглэх үү гэдэг сонголт хийх хэрэгтэй болно.

-Хогны хар уутыг яаж шийдэх вэ?

-Үүний хувьд 0.035 буюу түүнээс зузаан болгох нь асуудалтай байна гэж үйлдвэрлэгчид хэлсэн. Тиймээс өмнө нь гялгар хар уут байхгүй байхад яаж шийддэг байсан тэр зарчмыг барина. Тухайлбал, ангилдаг савнууд тавих ч юм уу. Энэ талаар Өргөдлийн байнгын хороо холбогдох яамдуудтай хамт газар дээр нь үйлдвэрүүдээр явж танилцсаны дүнд асуудлыг тодорхой болгох, орлуулах зүйлийг нь шийдэхийг холбогдох газруудад нь даалгасан.

-Талх гялгар уутанд ирэхээ болино гэсэн үг үү?

-Тэгж биш. Учир нь талхны уут нь зориулалтын бүтээгдэхүүнээр хийгддэг юм байна. Зарим үйлчилгээний байгууллага хялгасан уутанд талх боож өгч харагддаг шүү дээ. Үүнийг л болиулах хэрэгтэй.

-Тэгвэл талхны уут зузаан болж, уутны зардал нь нэмэгдснээр дагаад борлуулалтын үнэд нөлөөлж таарах нь ээ?

-Талхны үнэд нөлөөлөхгүй. Сав, баглаа боодолдоо л нөлөөлнө.

-Сая харааны бэрхшээлтэй иргэд цаасан уут үйлдвэрлэж байна гэсэн. Цаасан уутаар иргэдийн хэрэглээний хэчнээн хувийг хангах боломжтой байна вэ?

-Их хэмжээгээр бол хангаж чадахгүй гэсэн. Гэхдээ хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь голдуу бичиг, цаасны чиглэлийн дугтуй, хайрцаг зэргийг хийдэг юм билээ. Бид ахуйн хэрэглээний цаасан уутыг хийхэд технологи байхгүй байна гэж байгаа юм. Харин тоног, төхөөрөмжөөр биднийг дэмжээд өгчихвөл бүтээгдэхүүнээ хямд өртөгөөр худалдаанд нийлүүлэх боломжтой гэж ярьж байсан.

-Монголд даавуугаар уут үйлдвэрлэдэг газрууд хэр олон байдаг юм бэ?

-Хувийн бичил газрууд их байдаг гэсэн. Харин тухайн газрууд улсын бүртгэлд орох ёстой. Тэгэхгүй бол юугаар үйлдвэрлэж байгааг нь мэдэхгүй байна. Энд хамгийн гол нь  эрүүл ахуйн  асуудал яригдаж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тогтвортой хөгжил 2020, 2030, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт ч гэсэн бид уг асуудлыг оруулсан. Тиймээс тогтоолын урьдчилсан бэлтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байна.

-Гуравдугаар сарын 1-ний өдрөөс тогтоолыг шат дараатай хэрэгжүүлэхээр болж байна. Гялгар уутны хувьд тус өдрөөс л хориглож эхэлнэ. Харин хуванцар сав хэрэглэхийг хориглох тогтоолын хувьд шат дараалалтай хэрэгжих юм байна?

-Тийм. Хүнсний дэлгүүрүүдэд худалдаалдаг нимгэн цагаан, цэнхэр тор хориотой. Өөрөөр хэлбэл, 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутны худалдаа, үйлчилгээ сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, хэрэглэхийг хориглосон. Мөн хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтыг сайжруулах, үүсгэгч нь хариуцаж бохирдуулагч нь төлөх эко төлбөрийн эрх зүйн орчны арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасан.  

-Аюултай хог хаягдлын байгууламж барих талаар яригдаж байгаа. Энэ талаар тодруулна уу?

-Одоогоор аюултай хог хаягдлыг стандартын бус газар болох Сонгинохайрхан дүүргийн Онцгойгийн агуулахад хадгалж байна. Уг нь бусад улс оронд аюултай хог хаягдлын тусгай байгууламжтай байдаг ч манай улсад байдаггүй. Ирэх хоёрдугаар сараас байгууламж барих газрын асуудлыг  эцэслэн шийдвэрлэнэ гэсэн мэдээллийг бидэнд өгч байна. Манай улсад нэн шаардлагатай байгаа зүйлийн нэг нь аюултай хог хаягдлын байгууламж. Учир нь бид өмнө нь хог хаягдлаа БНХАУ руу гаргачихдаг байсан юм билээ. Одоо БНХАУ бусад улсын хог хаягдлыг авах, өөрийн газар нутгаар дамжуулахыг хориглочихсон. Тиймээс бид хог хаягдлаа гадагш гаргах ямар ч бололцоогүй болчихсон.

-Аюултай хог хаягдлын байгууламжийн газрын асуудал шийдэгдлээ гэхэд хэдий хугацаанд баригдаж дуусах вэ?

-Засгийн газар үүнийг шийднэ. Хотынхны хэлж байгаагаар газар бэлэн гэсэн. Мөн бусад улс орноос хамтарч ажиллах санал ирсэн гэсэн.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.180.74)
    Чи хаана байжаагаад гэнэт гараад ирэв ээ ичиж үхмэр
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • ХЭХЭ (185.201.41.161)
    ЭНЭ МУУХАЙ АВГАЙ ЮУ ШИНШИЛЧИВ
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
    • ХАХА
      ЧИ ХОРДОЖ ҮХМЭЭР БАЙНА УУ?
      2019 оны 01 сарын 23
  • Зочин (66.181.166.36)
    yamar aimaar unetei eemeg heregkedeg yum be? centrald baigaa daa, 10 sayaas naashgui baileeshd
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • зоо (202.9.43.96)
    Худлаа туйлширчах юмдаа Оюуны хоосролтой юмс.байж бахад бологүй юу байнаа. Үүнээс өөр асуудал маш их шиидмээр өөрчилмөөр их юм бйхад худлаа нэг юмаа олонжил яриад яаж хөгжих вэ.
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    1 цаг 5 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    1 цаг 5 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    1 цаг 14 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 18 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 58 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 27 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    4 цаг 43 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    4 цаг 48 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    5 цаг 3 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 29 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 52 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    6 цаг 2 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 6 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 27 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК