зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өмгөөлөгчдийн холбоо 300 сая төгрөгийн өрөө төлөхөөс зайлсхийсэн хэрэгт "унах" бололтой

2019-1-31
0
ЖИРГЭХ

Өмгөөллийн тухай хууль батлах тухай яриа ид яригдаж буй энэ цаг үед Өмгөөлөгчдийн холбооны талаарх таагүй мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нь өөрийн твитер хаягтаа “Өмгөөлөгчдийн нэрээр их хэмжээний өр тавьчихсан цөөн хэдэн хүн дөрвөн жилийн өмнөөс Хуульчдын холбоог татан буулгаж, өөрсдийн хуучин байгууллагаа байгуулах замаар хуульчдын татвараар өрөө дарахаар санаархаж байна. Хулгай, хуйвалдаанаас өөр бодлогогүй энэ өдрүүдэд гүйцэлдүүлэх шинжтэй” гэж бичсэн юм.

Тэгвэл сайд асангийн хэлсэн шиг өмгөөлөгчдийн нэрийг ашиглаж, бусдад их хэмжээний өр шир тавьсан хүн нь чухам хэн бэ гэдэг асуултын хариулыг олохыг хичээн цөөнгүй байгууллага руу цтас цохисон юм.. “Монгол даатгал” компаниас өгсөн мэдээллээр Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь “Монгол даатгал” компаниас худалдаж авсан оффисын талбайн төлбөрөө төлөлгүй бүхэл бүтэн 12 жил луу унжжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, “Гранд оффис” цогцолборын 15 давхрын нийт 308.2 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөхийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо худалдан авахаар 2007 оны есдүгээр сарын 11-ний өдөр Жигүүр гранд групп ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан байна. Үл хөдлөхийг өөрийн нэр дээр худалдан авсан гэрээг тус оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нь байгуулахдаа хамтын ажиллагааны гэрээг Монгол даатгал ХХК-тай мөн байгуулсан байна. Уг гэрээгээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан өмгөөлөгчид “Монгол даатгал”-д өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байна. Харин Монголын Өмгөөлөгчдийн холбооноос үл хөдлөх худалдаж авсан төлбөрөө зээлийн хуваарийн дагуу төлөхөө амлаж, гарын үсэг зурж. Гэрээ байгуулснаас хойш жилийн хугацаанд Монголын Өмгөөлөгчдийн холбоо зээлээ хуваарийн дагуу төлсөнгүй. Дээр нь даатгалд хамруулна гэсэн өмгөөлөгчдөөс нь нэгэн ч даатгалд хамрагдсангүй. Өөрөөр хэлбэл, Монгол даатгал компани оффисын барилга ч үгүй, даатгалд хамрагдах өмгөөлөгч үгүй болж, хамараараа газар хатгасан байна. Тиймээс 2009 оны тавдугаар сарын 6-ны өдөр үүргээ биелүүлэхийг шаарджээ. Ингээд талууд дахин гэрээ байгуулахаар болж тус оны 11 дүгээр сарын 9-нд дахин гэрээ байгуулжээ.

Гэтэл Монголын Өмгөөлөгчдийн холбоо дахиад л гэрээгээ биелүүлэлгүй “татгалзаж” хойш гэдийсэн байна. Энэ мэт цаг хугацаа оромцоглож өнгөрөөсөн байдал бүхэл бүтэн долоон жил үргэжилсний эцэст 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулснаар Монголын Өмгөөлөгчдийн холбоо Монгол даатгал компанид алдангитай нийлээд 380 сая төгрөгийн төлбөрийг 1.6 жилийн дотор бүрэн төлж барагдуулахаар гэрээнд үзэглэжээ. Гэтэл дахиад луу унжив. Аргаа барсан “Монгол даатгал”-ынхан шүүхэд хандая гэхээр Өмгөөлөгчдийн холбооноос зээлийн төлөлт нэрээр сар бүр хоёр, гурван төгрөг төлдөг нь зээлийн төлөлт тасраагүй юм шиг харагдуулдаг байна. Ийм заль хэрэглэх байдлаар Монголын Өмгөөлөгчдийн холбооныхон цаг хожиж байна. Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол шүүхэд хандана гэдгийг Монгол даатгал компанийн ажилтан учирласан юм. Өнөөдөр Монгол Улсад богино настай хуулиуд олширсон. Үүний нэг нь Өмгөөллийн тухай хууль. Уг хууль одоогоос зургаан жилийн өмнө хүчингүй болох тэр үед Монголын Өмгөөлөгчдийн холбоо хүчээ алдаж, үйл ажиллагаа нь сарнисан байдаг. Хэрвээ Монгол даатгалд төлөх ёстой байсан мөнгө үүнээс болж гацсан гэдэг тайлбарыг Өмгөөлөгчдийн холбоо тайлбарлах аваас үүнээс өмнө тэдэнд зээлээ төлөх хангалттай хугацаа байсан.

Тиймээс л эндээс дүгнэж хэлэхэд хуулийн нэр, сүрээр далайлгаж, бусдыг дарамталдаг, ашиг хонжоо олох гэсэн үйлдэл Монголыг Өмгөөлөгчдийн холбоогоор үргэлжилж буй бололтой. Нийгмийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, бусдын эрхийг хамгаалахыг төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой шударга ёсны төлөөх билэг тэмдэг болсон өмгөөлөгчид маань өөрсдөө энэ мэт хуудуутай үйлдэл гаргаж буй нь тун харамсалтай. Эх сурвалжийн өгүүлснээр Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь Монгол даатгал компаниас дээрх 308 ам.метр квадрат үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа холбооны гишүүддээ “Төлбөрөө бүрэн барагдуулсан” гэж ташаа ойлголт төрүүлсэн бололтой. Хэрвээ дээрх мэдээлэл үнэн байх аваас өмгөөлөгчид өөрсдөө хууль зөрчсөн үйлдэлд холбогдох бололтой.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (122.201.24.130)
    Өмгөөллийн хууль батлуулах гэж Нямдоржийг лоббидоод гүйж яваа хэсэг нөхдийн гол зорилго нь Өмгөөлөгчдийн Холбоо гэж байгуулаад өөрсдөө тэнд орогнож, өмгөөлөгчдөөс татвар авч амьдрах гэсэн паразитууд!!! Зөөлөн хэлэхэд ийм! Хатуухан хэлбэл, олон сая төгрөгийн хуримтлалыг ашиглан шамшигдуулах гэмт хэргийн бүлэглэл ч үүсч магадгүй!!!! Хуулийн хувьд гол зохицуулалт нь Хуульчийн эрх зүйн байдлын хуульд байж байгаа! Давхардал л үүсгэнэ!! Жижиг сажиг нэмэлт шаардлагатай бол ХЭЗБ хуульд оруулах боломжтой!! УИХ эрх биш буцаах байлгүй дээ!!??
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.178.93)
    Хуульчид хулгайчид ,болсоор ,байх ,уу. Тэднийг ,дэмжээд зогсохгүй ,одоо өөрсдөө ,хачин ,болжээ.
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Enkhtaivan (66.181.161.78)
    MUIS.iin heden bagsh MUIS.tai holbootoi huulchid l omgoolliin tuhai huuliig ers eserguutsej bga haragdhiin
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • болохгүй шдээ (112.72.9.202)
    арай ч дээ. бүхэл бүтэн 12 0 жил үл хөдлөх хөрөнгө ашигласан байна ш дээ. ингэж болохгүй ш дээ. хаашийн. энэ мбнгбө төлбх гэж өөрсдөө хуультай болоаюх гээд байгаа юм биш үү. улс төрчид өөрсдөдөө зориулж хууль гаргадаг. түүн шиг л юс болох гээд байна ш дээ. ингэж болно гэж үү
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (86.59.216.222)
    За нээх учиргүй сүртэй хувьдаа идчихсэн юм биш л байнашд. Байгууллага хооронд байдаг л маргаан
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Өмгөөлөгч (59.153.114.157)
    Кк хөөрхий Тэмүүжин.. Өөрийнх нь хийсэн жонхуу нь ил болоод ирэхээр ийм башир аргаар мэдээ бэлтгэх гэж.. Өмгөөлөгчдийн холбоо харин ч бүх үйл ажиллагаа нь нээлттэй байдаг.. Монгол даатгал яагаад өдийг хүртэл шүүхдээгүй вэ? Яагаад гэвэл анхнаасаа санхүүгийн түрээсийн гэрээ хийх эрхгүй байгууллага хийсэн учраас.. Энэ асуудлаар өчнөөн төчнөөн уулзалт хийж явчихаад эцэст нь Өмгөөллийн тухай хууль гарахтай зэрэгцээд ийм мэдээлэл оруулж байгаа нь эргээд Хуульчдын холбооны явуулга болов уу гэж харагдаж байна. Өмгөөлөгчид бол цэвэр бор зүрхээрээ хөдөлмөрлөж, өөрсдийн өмчийг бий болшож байгаа хүмүүс ингэж хилсдүүлж болохгүй л болов уу сайтынхан ч гэсэн хэт нэг талыг барилгүй судалгаатай үндэслэлтэй мэдээлэл оруулмаар юм..
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • Дахиад сур нойл минь
      Юу ч мэдэхгүй өмгөөлөгч гэж байх юм, frc.mn ороод үз даатгалын компани гэлтгүй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж болно.
      2019 оны 01 сарын 30
  • Zochin (122.201.24.128)
    Холбооноос ерее телж барагдуулсан гэж хэлээгуй шдээ, тийм байхад худлаа хлээд хуураад яваад байгаа юм шиг юм бичихээ болимоор юм. Би гишуун нь, надад л лав тэгэж хэлээгуй, толорхой хэмжээний улдэгдэлтэй, хэзээ хэдийг телеед хэд улдэж байгааг гишууддээ нээлттй хэлдэг, танай сайт энэ худлаа мэдээллийнхээ хариуцлагыг хулээгээрэй, дуртай амтай болгон ингэж хамаагуй муулж, гутгэж болохгуй шдээ, Тэмуужин ч бас ингэж гутгэснийхээ хариуцлагыг хулээнэ биз, хуулийн А усэг заасан багш нарыгаа ч муулж угуйсгэж чаддаг юм байна лээ
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.31.37)
    Өмгөөллийн тухай хууль гаргуулахгүйн төлөө нэг хэсэг хүмүүс янз бүрийн зүйл бичих боллоо Зохих хариуг өгөх нь зүйтэй болов уу
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Холбоо нэртэй юмнуудыг цбөөлмөөр юм аа (202.21.124.134)
    Шүүхэд хандах хэрэгтэй ш дээ. хуулийн далбаан дор луйвар хийж болно гэж хэн хэлсэн юм бээ. бусдыг луйвардсан хүмүүс хүний эрхийг яаж хамгаалахын. Өмгөөлөгчдийн холбоог татан буулгах хэрэгтэй
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Санал нэг байна.
      2019 оны 01 сарын 30
  • Зочин (66.181.189.58)
    хуулийн байгуулагад нь өгөөд тэр байраа буцааж аваач дээ хэдхэн хүмүүс өмгөөлөгч нарын нэрийг барьж холбоо нэрээр ашиг олж байгаа юм биш үү дээ
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    12 цаг 44 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    14 цаг 24 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    14 цаг 29 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    14 цаг 34 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    14 цаг 38 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК