Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Баатарбилэг: Сургалтын хөтөлбөр сайн байсан бол оюутнуудын чанарын асуудал яригдахгүй байсан

2019-2-13
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн хэлэлцүүлсэн соёлын биет бус өв болон чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөр баталлаа. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн юм.

 

“Юнескогийн соёлын өвийн бүртгэлд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгдсэн байдаг. Тодруулбал, 2003 онд батлагдсан соёлын биет бус өвийг хамгаалах тухай Юнескогийн конвенцид Монгол Улс 2005 онд элсэн орсноос хойш хүн төрөлхтний соёлын өвийн төлөөллийн жагсаалтад долоон соёлын өвөө бүртгүүлсэн юм. Үүнд морин хуур, Монгол ардын дуу, Монгол хөөмийн уламжлалт урлаг, Монгол баяр наадам, шувуучлах буюу бүргэдээр ан хийх зан үйл, Монгол гэрийн уламжлалт зан үйл, шагай харваа зэрэг соёлын багтдаг. Мөн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт гэж байдаг. Үүнд Монгол бүжиг, цуур, лимбэ, уран бичлэг,  уул овоо тахих зан үйл зэрэг багтдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 80 орчим өвийн төрөл зүйл, соёлын биет бус өвд хамаардаг. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдгээр өвийг хамгаалах, олон нийтэд түгээн сурталчлах, хойч үедээ өвлүүлэх, гадаад дотоодын жуулчдад түгээн сурталчлах, аялал жуулчлалд тодорхой хувь нэмэр оруулах зэргийг хангах үүднээс 2023 он хүртэл хөтөлбөр баталсан.

Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө, дурсгал, хадны сийлбэр зэрэг түүх археологийн дурсгалд маш олон өв бий. Гэвч эдгээр нь цаг хугацааны эрхэнд гандах, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн эвдрэх, хууль бус аргаар хулгайлах асуудал сүүлийн жилүүдэд их гарч байна. Үүнтэй холбогдуулан чулуун дурсгалын өв үндэсний хөтөлбөр өнөөдөр батлагдаж байна. Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин буй эртний төрт улсын дурсгал тухайлбал, Түрэг, Хүннү болон Монголын эзэнт гүрний үеийн чулуу хөшөө дурсгал, хадны бичээсийг соёлын өвийн нарийн жагсаалтад хамруулан  хадгалж хамгаалах, мэдээллийн нэгдсэн сантай болох, аялал жуулчлалын томоохон хэрэгслүүд болгох зорилготой. Энэ нь 2024 он хүртэл үргэлжилнэ.

Дээрх хөтөлбөрүүдийн санхүүжилт улсын болон орон нутгийн, гаднын зээл тусламж, олон улсын байгууллагын тусламж, санхүүжилтээр хэрэгжинэ” гэв.

Ингээд бусад холбогдох асуудлаар тодрууллаа.

-Дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөг шаардлагатай гэж тооцсон юм бэ. Үүнээс хэдэн хувийг нь гадаадын тусламж, зээлээс бүрдүүлэх юм бол?

-2023 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт 24.2 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнд улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 275 сая төгрөг, гадаадын буцалтгүй тусламжаар 20.4 сая төгрөг, зээл тусламжаар нэг тэрбум төгрөг болон бусад эх үүсвэрээс 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулна гэж жил жилээр төлөвлөлтүүд хийгдсэн. Үндэсний хөтөлбөр батлагдсан учраас өнөөдрөөс эхлэн яаманд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарна.

-БСШУСЯ-ны газрын дарга нар Төрийн нарийн бичгийн даргаа солих асуудлыг ЗГХЭГ-т хүргүүлнэ гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Та үүнийг мэдэж байгаа юу?

-БСШУС-ын сайдаар томилогдоод анхныхаа Засгийн газрын хуралдаанд орж байна. Өнгөрсөн хугацаанд тус яаманд яригдсан боловсон хүчний халаа сэлгээтэй холбоотой, удирдлагын түвшинд зөрчилтэй байгаа асуудлаар олон нийтийн дунд нэлээд яригдсан. Миний хувьд салбарын сайдаар томилогдоод удаагүй тул яамны удирдлага, харьяа байгууллагууд, бодлогын газрын дарга нартай уулзалт хийж байна. Миний нэр дээр тодорхой нэр бүхий удирдлагуудтай холбоотой эсвэл тэдгээрийг огцруулах, чөлөөлөх шаардлагад тавигдсан асуудлууд орж ирээгүй. Харин өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын түвшинд ирүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

-Сайд солигдохоор боловсролын хөтөлбөр тогтолцоог өөрчлөх асуудал яригддаг шүү дээ. Та ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Боловсролын салбарын том асуудал бол хөтөлбөр агуулга байдаг. Ялангуяа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын хөтөлбөр, агуулга сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж ирлээ. Маш олон төрлийн хичээлийг заавал үзэх шаардлагатай гэж оруулдаг. Үүнээс үүдэн сурагчдын ачаалал их нэмэгдсэн байна. Тухайлбал, арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хичээлийн өдрүүдэд өдөр бүр долоон цагаар хичээллэдэг. Тиймээс олон улсын жишиг, стандарт ямар байдаг, манай улс ямар хэмжээнд байна гэдэг судалгааг гаргахыг үүрэг болгоод байна. Цөм хөтөлбөрийн доторх агуулгыг эргэн харж, тодорхой чиглэлээр багасгахгүй бол хүндрэлтэй байна. Сүүлийн жилүүдэд хэрэгжсэн сургалтын хөтөлбөрүүд үнэхээр сайн байсан бол өнөөдөр их, дээд сургуульд сурч буй оюутнуудын чанарын асуудал яригдахгүй байсан.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочид (202.21.97.90)
    соёл эрдэм дээд сургуулийн сургалтын албаны чулуунгэрэл оуютнуудаас дээрэмдсэн мөнгөө буцааж өгөөч мэргэжлийн хяналтын шалгалтаар мөнгийг буцааж өг гээ биз дээ луйварчин хулгайч авгай
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • зочид (202.21.97.90)
    соёл эрдэм гэж хогийн дээд сургуулийг та хааж чадах уу монголын докторууд соёлт гэдэг хүний мөнгөөр амаа таглуулаад дууслаа ямар их шуналтай монгол докторууд?охидыг хүний наймаанд оруулдаг?
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Zuv!! (59.136.70.171)
    Сүүлийн жилүүдэд хэрэгжсэн сургалтын хөтөлбөрүүд үнэхээр сайн байсан бол өнөөдөр их, дээд сургуульд сурч буй оюутнуудын чанарын асуудал яригдахгүй байсан.ene yag unen shuu. Oyutnuud yamar aimshigiin medlegtei irj.bainaa!! Yu zaagad bainaa erunhii.bolovsroliin surguulid!!
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • зүү (202.9.42.0)
    Бас ман-ы нэг гөлгөр.гөлгөрийг гөлгөрөөр сольжээ.харах царайны тэнэг
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    21 цаг 21 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    21 цаг 25 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    21 цаг 31 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    21 цаг 37 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    22 цаг 1 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Уржигдар 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    2026-07-31
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    2026-07-31
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    2026-07-31
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2026-07-31
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2026-07-31
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК