Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гансүх: "Намайг чагнаж байгаа шүү. Н.Алтанхуягийг Ц.Элбэгдоржтой тохиролцуул" гэж Д.Дорлигжав шивнэсэн

2019-3-12
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Намайг 13 тэрбум төгрөг идсэн гэх хэрэгт ялласан. Тухайн үед “Оргүй хоосон худал зүйл дээр арай ч дээ” гэж бодож байсан. Ядаж Дээд шүүх дээр очоод няцаагдах байх гэж бодсон. Гэвч тав хоног хуралдсан шүүх хурлаар юу болж өнгөрснийг ард түмэн харсан шүү дээ.

ЭШЛЭЛ 2.

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход байнгын дарамтад байлгадаг байсан.

ЭШЛЭЛ 3.

Л.Гансүхийг онилсны учир нь шийдвэр гаргах эрхгүй, мөнгөнд гарын үсэг зурах мэдэлгүй албан тушаалтан байсан юм. Ц.Элбэгдорж үүгээр юу харуулсан гэхээр “Ийм эрх мэдэлгүй Л.Гансүхийг шоронд оруулж байхад та нөхөд яршиг шүү. Гишүүд ээ, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгахад та нар зүгээр кнопоо дараарай” гэсэн сануулга байсан юм.

ЭШЛЭЛ 4.

Ингэснээрээ тэр нэгдүгээрт, хүчтэй гэдгээ харуулах гэж оролдсон хэрэг. Хоёрдугаарт, туслах нь ийм хэрэгт холбогдож байхад Н.Алтанхуяг мөнгө идсэн л байж таараа гэсэн мессежийг олон нийтэд өгөх зорилготой байсан. Үүндээ ч хүрсэн.

ЭШЛЭЛ 5.

АТГ-аас Л.Гансүх 3.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс идсэн нь аудитаар тогтоогдсон гэж хэвлэлийн бага хурлаараа мэдэгдсэн. Үүнийг наадмын өмнөхөн мэдээллэсэн. Учир нь наадмаар хүмүүсийг ярих юмтай болгох гэж байхгүй юу.

ЭШЛЭЛ 6.

Энэ бол 2015 оны үе. Удалгүй намайг яллагдагчаар татсан тул Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав дээр очсон. Тэгэхэд “Чи хэрэг хийгээгүй. Гэхдээ хэрэг үүсгээд шалгах үүрэгтэй” гэж хэлээд арын өрөө рүүгээ сэмхэн дохисон.

ЭШЛЭЛ 7.

Арын өрөөндөө ороод юм ярих гэж байгаа юм байна гэж бодсон чинь суултуурынхаа усыг гоожуулаад ингэж хэлсэн. “Чи Н.Алтанхуягийг Ц.Элбэгдоржтой тохиролцуулахаас өөр аргагүй ээ, Л.Гансүх ээ” гэсэн. Юу тохиролцуулах юм гэхэд “Н.Алтанхуягт очиж хэл л дээ” гэхээр нь “Чи тэгээд ус гойжуулдаг нь яадаг юм” гэхэд “Б.Хурц намайг чагнаад байгаа юм аа” гэсэн.

ЭШЛЭЛ 8.

Улсын Ерөнхий Прокуророо АТГ-ын гүйцэтгэх ажил хариуцсан дарга нь чагнаж байна шүү дээ. Уг нь Ерөнхий прокурор тухайн хүнд үг дуугүй эрүү үүсгээд явах ёстой биз дээ. Гэтэл хэний визээр түүнийг Б.Хурц чагнаж байна гэхээр Ц.Элбэгдорж шүү дээ.

ЭШЛЭЛ 9.

Д.Дорлигжавын хэлснийг Н.Алтанхуягт очиж хэлсэн. Тэгэхэд “Ц.Элбэгдорж Тавантолгой, Оюутолгойд дээр юм шаардаж байгаа” гэсэн. “Тэр нь тэгээд тийм чухал юм уу” гэхэд “Маш чухал. Хэрэв үүнийг нь хийвэл чи бид хоёр түүхэнд их муугаар бичигдэнэ” гэж хэлсэн.

ЭШЛЭЛ 10.

Өөрөөр хэлбэл, АТГ Ц.Элбэгдоржийн шууд удирдлагаар Ерөнхий прокурорыг чагнадаг байгууллага байсан. Яагаад ийм юм болсон гэхээр прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг хуулийн бүх байгууллагыг барьдаг байгууллага болгочихсон байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр бүх зүйлийг атгаж байсан гэсэн үг.

ЭШЛЭЛ 11.

2015 оны долдугаар сард наадмын дараа Д.Золжаргал байцаагч “Та яаралтай хүрээд ирээч. Гарын үсэг зуруулаад л болоо” гэж хэлсэн. Яваад очтол хоёр сар баривчлах тогтоол уншсан. Тухайн үед шүүх, прокурорын ялласан ямар ч дүгнэлт байгаагүй. “Тогтоол нь удахгүй ирнэ” гэсэн. Тэгэхээр “Тогтоолоо авчирах хүртэл чинь би явж байя” гэхэд явуулаагүй.

ЭШЛЭЛ 12.

Тиймээс бие засна гэж хэлээд гүйчихсэн. Гүйж явахдаа УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяатай тааралдсан. Гишүүн баривчлах тогтоолоо гаргаад ир гэсэн. Мэдээж тэдэнд байгаагүй л дээ. Б.Мөнхтуяа гишүүн намайг авч явах гээд зууралдаж байсан хүнийг загнаж зогсох хооронд цаанаас нь УИХ-ын гишүүн А.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү хоёр ирсэн. Удалгүй хойноос бөөн хүн гүйж ирээд намайг аваад явсан.

ЭШЛЭЛ 13.

Очмогцоо намайг паарнаас гавласан. Д.Золжаргал шүүхийн бичиг авчирах хүртэл буюу 12.00-18.00 цаг хүртэл гавтай байлгасан. Д.Золжаргалыг ирсний дараа миний өмгөөлөгчийг дуудаж уулзуулсан. Уг нь миний өмгөөлөгчийг 16.00 цагт ирээрэй гэж хэлсэн юм билээ. Гэтэл цагаасаа өмнө ирчихсэн учраас байхгүй гээд гүрийгээд байж. Д.Золжаргал шүүхийн тогтоолоо 16.00 цаг гэхэд аваад ирнэ гээд төлөвлөчихсөн байж л дээ. 

ЭШЛЭЛ 14.

Шүүхийн бичигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл, 166 зүйлийн мөнгө угаасан, 263.2 төрийн албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэж дурдсан гээд хоёр сар ачсан.

ЭШЛЭЛ 15.

Яагаад долдугаар сарын 29-ний өдөр ачих гээд дайрсан  гэхээр аравдугаар сарын 1-ний өдөр чуулган эхэлдэг. Харин чуулган эхлэхэд Л.Гансүх дахин хоригдлоо гэж шуугиан тарих гэж байсан хэрэг. Эд нар бүх юмыг төлөвлөчихсөн байдаг юм.

ЭШЛЭЛ 16.

Тухайлбал, Н.Алтанхуягийг огцрохын өмнөх өдөр прокурорууд суулгаж байгаад түүнийг 13 тэрбум төгрөг идсэн нь нотлогдлоо гэж хэлсэн. Түүнчлэн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг хамруулна гэж байгаа юм. Гэтэл тухайн үед би улс төрийн албан тушаалтан гэж явсан шүү дээ.

ЭШЛЭЛ 17.

Шударга бусын хонгил гэх зүйлийг АТГ, прокурор, шүүх зэрэг схемээр хийдэг юм билээ. Ингэхдээ олзолж авсан хүмүүсээрээ дамжуулж хийдэг. Олзлоно гэдэг нь албан тушаалд шунасан, но-той хүмүүсийг нээтэглэж хийлгэдэг.

ЭШЛЭЛ 18. 

Намайг шүүх хурлаас өмнө эхлээд 10 хоног шоронд хорьсон. Энэ үед УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөрийн хүү, шүүгч Идэрийн ах буюу прокурор Х.Тамир хоригдож байсан. Х.Тамир намайг дуудсанаа “Л.Гансүхээ намайг энд хэлмэгдүүлж байна. Замын-Үүд  рүү найзтайгаа явж байхад замд намайг баривчилсан. Намайг энд оруулсны дараа таны хэргийг миний дүүд өгсөн байна. Дүү маань уг нь амралтаа авч Хөвсгөл явах гэж байсан юм” гээд миний өмгөөлөгчтэй уулзахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийг ахаар нь барьцаалсан хэрэг болсон. Би өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд ороод ирэхийн хооронд Х.Тамирыг эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн байсан. Уулзуулахгүй гэж тэр шүү дээ.

ЭШЛЭЛ 19.

Хоёр хоногийн дараа түүнтэй таараад асуутал “Одоохондоо энэ талаар хэлж болохгүй. Асуудалд орох юм шиг байна.  Дараа хэлье” гэсэн. Тэр үед энэ залуу ерөөсөө л барьцаалагдчихсан залуу юм байна гэдгийг мэдсэн. Шүүгч Х.Идэр нь надад холбогдох хэргийг шүүхэн анхан шатны шүүгч байсан.

ЭШЛЭЛ 20.

Шударга бусын хонгилын эзэн АТГ, шүүх, прокурор дээр хэд хэдэн хүн зоодог. Тухайлбал, АТГ дээр Д.Золжаргал гэж Н.Алтанхуягийг хариуцсан хүн бий. Түүнд хүргэн Дэнзэн, охин, дүү, эхнэрийнх нь хэрэг бүгд байдаг. Мөн төлөвлөгөө батлаад орж ирсэн хүмүүс бүгд хонгилоор явах учраас тэд ямар ч хамаагүй хэргийг хайр найргүй зохиомлоор нялзаадаг.

ЭШЛЭЛ 21.

Жишээлбэл, энэ бүх процессын дараа Б.Хурц ТЕГ-ын дарга, Цагдаагийн даргаар Ш.Энхтөр, Э.Амарбат нь прокурорын хорих ангиуд хариуцсан газрын даргаар дэвшсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бол нохойн баас шүү дээ. Өмгөөлөгч уулзахаар очихоороо “Чамайг АТГ-аас битгий оруул” гэсэн гэдэг. АТГ бүх зүйлийг мэдэж байна. Уг нь хуулиараа бол АТГ шүүхийн шийдвэрт нөлөөлөх ёсгүй шүү дээ.

ЭШЛЭЛ 22.

Надад магадлан хийлгүй гурван сар болсон. Магадлан хийе гэхээр прокуророос буцаагддаг байсан. Тиймээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Таны захиалгаар томилдог АТГ, шүүхийн мафийн өгсөн ялыг чинь би эдлээд дуусчихсан” гэж захидал явуулсан. Гэтэл маргааш нь прокурор ирсэн. Тэрбээр “Би уг нь гурав дахь удаагаа ч бол таныг явуулчихмаар л байна. Гэхдээ таны захиаг шүүх дээр бариад очихоор шүүх таныг суллахгүй шүү дээ. Тиймээс та шүүхэд уучлал гуйсан захидал биччих” гэсэн.

ЭШЛЭЛ 23.

Тэгснээ Ц.Элбэгдорж гэж хаяглуулсан. Би уучлал хүсч байна гэж бичсэн. Мөн Прокурор “та гэмшиж байна гээд биччих” гэсэн. Би бичсэн. Гэтэл өнөөх захидлыг минь Л.Гансүх өөрийн хийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн гэмшсэн тул суллах шийдвэрийг шүүх рүү өгсөн гэж олон нийтэд мэдээлсэн. 

ЭШЛЭЛ 24.

Тухайн үед манай гэр бүлийн хүн хорт хавдартай байсан учраас “Хурдхан гарч асрах юмсан. Эмчлүүлэх юмсан” л гэж бодож суусан. Жинхэнэ амьдын там гэгч нь байсан учраас дээрх уучлал хүссэн захидлыг бичсэн.

image

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх шударга бусын хонгилын эзэн хэн болох талаар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан юм. Ингээд түүний хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (144)

  • Зочин (202.131.245.18)
    nuurschin
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (202.70.34.98)
    ЭНЭ БҮР ГАЛЗУУРЧ ЭЭ ХӨӨРХИЙ
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • зочин (202.55.188.45)
    Элбэгдорж, Алтанхуяг, Гансүх ,Нарантуяа нар больёоооооооо.
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.94.191)
    Алтанхуяг та 2 бол луйварчин хулгайч чинь үнэн ш дээ.чи Зайсанг тэр чигт нь зарсан биз дээ.олон жил баримттай тв гараад л байдаг ш дээ
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • irgen (66.181.179.201)
    Za ene odoo chono boroonoor gegch bolohnee, kkk Humuusiig teneg gej bodood baihiin. Hulgaich munuusuu mun shuu
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Энэ улс төрчид идсэнээ их бага гэж шудрага болж яриад байх юм. Ядаж жүжиг тавихгүй байвал яадаг байна. бид ийм хүмүүсийн шоунд хуутрагдахгүй яаж ичдэггүй юм бэ?
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (150.129.141.114)
    Гансүх бол хулгайч шүү одоо нэг их хэлмэгдсэн хүн болж жүжиглэж инээд зэвүү зэрэг хүргээд л байх юм даа Зэвүү хүргэж байгаа юм нь өвчтэй эхнэрээ асрах гэж уучлал хүссэн захидал бичиж хэргээ хүлээсэн гэнээ ямар хүн муутай адгиин сдааа вэ иим л хулгайч одоо од болох гээд байгаа юм уу хаашаа юм
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Лүү овогт (150.129.141.114)
    энэ одоо зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг л болж дээ ххөрхии энэ жмнхэнэ хужаагиин шээс Гансүх одоо юм л бол хуулиинханыг муулж хэрэг хиисэн энэ мэтиин хөгиин гарууд шудага бусын хонгил гэдэг юмаар далимдуулж гэмгүй болох гэж өрөвдүүлэх гэж аргаа барж байх юм даа энэ новш одоо энхиин цагаан тагтаа болвол монголд одоо юу болох вэ Оюу толгойн гэрээ гарын үсэг зурахад Баярцогт С Баяр хоёрыг л мөнгө авсан гэж л яриад байх юм наад зальтай баагии чинь мөнгө аваагүй байна гэж байхгү й нүүрс ажиллагаанд хэлмэгдэж шоронд орлоо гэж хуцаад байвал Оюутолгойгоос цусалсан мөнгөнииих нь төлөө суулга ж жангиин нь идүүлж хулгаруудад гичии болгох
    2019 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.244.109.90)
    Энэ Гансүх гэгч МАНАНгийн мафийг үүсгэгчдийн нэг, Оюутолгойгоос эхлээд мөн ч их юм цааш нь хийсэндээ. Олзоо хуваалцах дургүй харамч монди юм байлгүй Атигар гайхлаас эхлээд хамтран зүтгэгчидтэйгээ гэдсэндээ хөлөө хийлцжээ. Харин одоо үүнийгээ дэлгэж байгаа нь хэрэг болноо. Хуулийнхан эртхэн солигдоосой.
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • ганаа (202.179.31.36)
    оюу толгойн гэрээн дээр 3 н хүний гарын үсэг байгаа тэрний нэг нь ГАНСҮХ шүү дээ . хэрэв авилга авсан бол одоо л өөрийгөө илчлээ ...
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.57.93.40)
    Жэнко тереес Тавантолгойг хувьдаа зvгээр авах шийд гаргасныг Тамгын дарга нь 13 хоногийн емне зарласан!!! Баянгол зочид буудал, Мах Импекс, Талх Чихэр, Милл Хаусыг Жэнко тереес хямд vнээр Зикагаар дамжуулж зvгээр шахуу авсан. Дараа нь ХХБ тереес Жэнко Н.Энхбаяраар дамжуулж авсан гэсэн. Темер зам гэж шороо босгоод 739 тэрбум тегрег Жэнко тереес авч идээд, тэр шороогоо Эрдэнэс Тавантолгойд дахиад 280 сая $оор еерее шийдвэр гаргаад сая Жэнко зарчихсаныг Зика нь зарласан!
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • ard (72.52.87.91)
    yalagdsan hulgaich ni ylsan hulgaich daa matlaa gej Altanhuyag hulgaich Mongol ulsuu lombardan tabij baigaad olj irsen munguuruu ah duuteigee hubaaj idsen. Elbeghulagi Altanhulgaich ta 3 bol hooloo bulaaldan uraltsaj baigaa tsuuburuud gegiig chini art tumen meddeg bolson
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Гансүх Алтанхуягтай нийлж өчнөөн тэрбумаар идсэн нь үнэн.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
    • харц ард
      ер нь наадах чинь л үнэн энэ монголчууд бүгд адилхан Алтанхуяг ч Элбэгээ ч тэр бүгд идэж уусан юман дээрээ л хэрэлдээд байгаа наад Гансүх чинь тэр далимаар нилээн их юм цусалчихаад одоо юугаа хуцаад байгаа юм бол доо хүн нээрээ жаахан ичих булчирхайтай хүнлэг чанартай баймаар юм иим хүн муутай байж болох уу Гансүх гуай айн ??? ингэж байж нүгэл нь нүдээрээ гарч тэр үхсэн эхнэриинхээ араас явах вии дээ
      2019 оны 03 сарын 19
  • Зочин (43.228.128.195)
    тОМ ДАРГА НАРЫН АРЫН АМРАЛТЫН ГЭЖ БАЙДАГ ЭНИЙГ МЭДЭХГҮЙ БААСНУУД ОЛОН ЮМ БИЧДЭГ ЮМ БЭ ДАРГА БАЙТУГАЙ ЦЭВЭРЛЭГЧИЙН ӨРӨӨГӨӨР ШАГАЙЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ МЭДЭМХИЙРЭХ ЮМ
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
    • Энэ галзуу юу бичээд Байгаан
      2019 оны 03 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    5 цаг 1 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    10 цаг 20 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    10 цаг 24 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    17 цаг 12 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    17 цаг 37 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    17 цаг 42 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    18 цаг 12 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    18 цаг 42 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    18 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    19 цаг 42 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    Уржигдар 19 цаг 22 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Уржигдар 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Уржигдар 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Уржигдар 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Уржигдар 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК