
2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд хаагджээ. Шалгуулагчдын суудлын хуваарийг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mnцахим хуудсанд байршуулна. Шалгуулагчид тус сайтын “Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч, суудлын хуваариа харах, хэвлэж авах боломжтой гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Монгол хэл бичгийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 19-нд зохион байгуулах бол бусад хичээлийн Элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд явуулах хуваарьтай байна.
Шалгуулагчид суудлын хуваарь нийтлэгдсэний дараа шалгалт өгөх байр, цагийн мэдээллээ цахим хуудсаар шалгаж, хэвлэн авах шаардлагатай.





















































