
Хотын дарга асан Х.Нямбаатар хагас сайн бүрт лайв хийгээд сар гаруй болж буй. Өнөөдрийн лайвын сэдэв нь өнгөрсөн долоо хоногт зарласанчлан Улаанбаатарын утаа буюу сайжруулсан түлшээр голчлон ярилаа.
Гэхдээ түүний лайваар ярьснаас арай өөр баримтыг өөрийнх нь өмнөх хэлж байсан үгээр болон судалгаанд суурилсан тоон баримтаар няцаах гээд үзье. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед утаа буурч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед ихэссэн гэдгийг Х.Нямбаатар хүлээн зөвшөөрч, шалтгааныг нь тайлбарласан байдаг.
Эргэн сануулахад Улаанбаатар хотын агаарын бохирдол 2011–2012 онд хамгийн өндөр түвшинд хүрч байсан.
1. Агаарын бохирдлын оргил үе
Оргил үе: 2011–2012 он
Дэлхийн банк болон нийслэлийн агаарын бохирдлын суурь судалгааны мэдээллээр:
| Үзүүлэлт |
Хамгийн өндөр үзүүлэлт |
Он |
| PM10 жилийн дундаж |
370.2 мкг/м³ |
2012 |
| PM10 сарын дундаж |
836 мкг/м³ |
2012 оны 1 сар |
| PM2.5 жилийн дундаж |
86.4 мкг/м³ |
2017 |
| PM2.5 хоногийн дундаж |
511.4 мкг/м³ |
2016 |
| PM2.5 цагийн дундаж |
1,413 мкг/м³ |
2018.01.16 |
Эх сурвалж: Монголын агаарын бохирдлын судалгаа, Ganbat нарын 2020 оны эрдэм шинжилгээний өгүүлэл.
2012-2018 онд агаарын бохирдол хамгийн өндөр түвшинд хүрэв. 2019 онд түүхий нүүрсний хэрэглээг хориглож, шахмал түлшний хэрэглээнд шилжсэн.
2019–2020 оны өвөл PM2.5 болон PM10-ын хоногийн дундаж хамгийн их утгууд өмнөх таван өвлийн дунджаас тус тус 46 хувь, 55 хувиар буурсан гэж судалгаанд мэдээлсэн.


Графикаар харуулбал: 2018-2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар санаачлан “Таван толгойн түлш” шахмал түлшний үйлдвэрийг байгуулж байжээ. Үүний үр дүнд агаарын бохирдол 55 хувиар буурсан.
2022-2025 онуудад буюу Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай Х.Нямбаатар хотын даргатай үед Засгийн газрын хяналт суларч “Тавантолгой түлш” компанид хатаалтын горимтой холбоотой асуудал үүсэж, нойтон шахмал түлшний хэрэглээгээр угаарын хийн хордлого бүртгэгдэх нь нэмэгдсэн байдгийг дараах судалгаа харуулдаг.

Угаарын хийн хорлогоор нас барсан статистик тоог харахад 2020-52, 2021-49,2022-40, 2023-87,2024-89, 2025-55, 2026-30 байна. /энэ тоонд ахуй болон ой хээрийн түймэр, үйлдвэрийн осолтой холбоотой түймэр зэрэг бүх угаарын хийн хордлогоор нас барсан иргэдийн тоо/ Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаа, тайлан.





















































