
Улс тунхагласны баяраар буюу маргааш /2026.11.26/ автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн энэхүү өдөр улс орон даяар бүх нийтээр амардаг. Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр байхаар заасан байдаг.
Тэгвэл цагдаагийн байгууллагын мэдээлснээр бүх нийтийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Иймд маргааш жолооч нар улсын дугаарын сүүлийн орноос үл хамааран замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин арваннэгдүгээр сарын 27-ны Баасан гаригаас автомашины дугаарын хязгаарлалт ердийн хуваарийн дагуу үргэлжлэх ажээ.


















































