
Санал өгөх: https://missuniverseorg.com/vote?utm_
“Miss Universe” буюу Дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй О.Намуунаа амжилттай өрсөлдөж байна. Тэрбээр тэмцээний есөн өдрийн дараах байдлаар үзүүлэлтээрээ 20 дугаарт жагсаж байна.

Одоогоор тэмцээний олон улсын санал хураалт эхэлжээ. Санал хураалтын дүн нь оролцогчдын тэмцээн дэх байр суурь, үзэгчдийн дэмжлэгийг илэрхийлэх чухал үзүүлэлтүүдийн нэг юм.
Тус тэмцээний 75 дахь удаагийн шалгаруулалт энэ сарын 24-нд Пуэрто-Рико улсын Сан-Хуан хотод болохоор товлогджээ. Одоогоор дэлхийн олон орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд нийт 116 оролцогч оролцож байна.

“Miss Universe” тэмцээний үзэгчдийн санал хураалтаар хамгийн олон санал авсан оролцогч “Top 30” шатанд шууд шалгарах боломжтой. Санал хураалт нь үзэгчдэд өөрсдийн дэмжиж буй миссийг тэмцээний дараагийн шатанд хүргэх боломж олгож буй юм.
Л.Баяр























































