
Япон улсын баруун өмнөд хэсэгт орших Кюүшюү арлын Кумамото мужид орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 19-ний шөнийн 02:22 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. АНУ-ын Геологийн судалгааны албаны мэдээллээр газар хөдлөлтийн голомт Кумамото мужийн Цүнаги суурингийн орчимд, газрын гадаргаас 10 километрийн гүнд бүртгэгдсэн байна.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн үеэр Кумамото мужийн зарим хэсэгт Японы газар хөдлөлтийн эрчмийн шатлалаар 5-аас доош түвшний доргилт мэдрэгджээ. Мөн ойролцоох Миязаки, Кагошима мужуудад ч доргилт мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн дараа цунами үүсэх аюулгүй гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн бөгөөд тухайн бүс нутагт автозамын зарим хэсгийг түр хааж, шалгалт эхлүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд хүчтэй доргилт мэдрэгдсэн бүс нутгийн иргэдэд ойрын нэг долоо хоногт дахин газар хөдлөлт болох эрсдэлд сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.





















































