ЭШЛЭЛ 1
Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Цаашид ч хэвийн үргэлжилнэ.
ЭШЛЭЛ 2
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэхээр болсон. Ерөнхий сайдын хувьд ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжиж байна.
ЭШЛЭЛ 3
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Батлан хамгаалахын сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Мөн өнөөдөр төрийн нарийн бичгийн даргын хугацаа нь дуусаж байна. Төр эзгүйдэж болохгүй учраас үүрэгт ажлын хугацааг сунгасан.
ЭШЛЭЛ 4
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу ажлаас чөлөөлж байна.
ЭШЛЭЛ 5
Баялгийн хулгайтай нэр холбогдсон төрийн бүх албан тушаалтнууд бүгдээрээ шалгуулах ёстой. Ажлаа өгч шалгуулахаар болсон хүмүүсийг ном журмынх нь дагуу шалгахыг хуулийн байгууллагад үүрэг болголоо.
ЭШЛЭЛ 6
Гашуунсухайт боомтын бүх асуудлыг олон улсын аудитын байгууллагад мэдээлнэ. Гашуунсухайтын төмөр зам, Оффтейкын гэрээний маргаанд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга буруутай.
ЭШЛЭЛ 7
Арванхоёрдугаар сарын 20-оос өмнө Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг тогтооно.
ЭШЛЭЛ 8
Намын даргын хувьд МАН-д аудитын шалгалт оруулна. Бусад намууд ч бас шалгалт оруулж, тайлан тавих хэрэгтэй.
ЭШЛЭЛ 9
Засагт Ардчилсан намтай хамтарна гэж огт яриагүй.
ЭШЛЭЛ 10
Маргаашаас энгийн АИ-92 шатахуун 150 төгрөгөөр, евро АИ-92 шатахуун 1000 төгрөгөөр хямдарна.

















































