
"Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар нэр төрөө сэргээлгэнэ" хэмээн мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр УИХ-д хүргүүлсэн. Өнөөдөр 13.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх товтой байна. Үүний дараа маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, ил санал хураалтаар шийдэх юм.
Хэрэв УИХ дэмжихгүй бол бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Харин УИХ дэмжвэл Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулж, дараагийн Ерөнхийлөгчийг сонгоно. Энэ хугацаанд УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм.























































